Улаанбаатар Марафоны бүртгэл эхэллээ

3efd0596783d863fac5185e0b4ddb454_x3

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2016 оны нэгдсэн төлөвлөгөөнд туссан “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.  Марафон гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд гүйгчид, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд нийт 20-30 мянган хүнийг хамруулна.

Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэхэд “Улаанбаатар Марафон – 2016” олон улсын гүйлтийн зорилго оршиж буй.

 Гүйлтэд оролцохыг хүссэн иргэд  биеэрээ ирж бүртгүүлэх бол дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн өөрт ойрхон байгаа нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газарт иргэнийхээ үнэмлэхтэй ирж бүртгүүлэх боломжтой аж.

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …