БНСУ-д 2006-2012 онд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн даатгалаас мөнгө буцаах авах боломжтой 1458 хүний нэрийг гаргажээ.
Эдгээр хүмүүс гадаад пасспортын хуулбар /зурагтай нүүрэн тал болон хилээр гарсан тамгатай хэсгийг хуулбарласан байх/, өөрийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар, эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга зэргийг бүрдүүлэн даатгалын мөнгөө нэхэмжлэх боломжтой юм байна.
Хэрвээ та, эсвэл таны ойр дотныхноос хэн нэг нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад ирэхдээ нутаг буцах зардлын болон 13 дахь сарын цалингийн мөнгөө даатгалаас аваагүй бол Улаанбаатар, Хан-Уул дүүргийн 2-р хороо Чингисийн өргөн чөлөөнд байрлах Хөдөлмөрийн ордны хоёрдугаар давхарт 208 тоот, мөн дүүргийн 15 дугаар хороо “Гэгээнтэн” цогцолборын нэгдүгээр байр “Жигүүр Гранд” компанийн оффисын 701 тоот хаягаар очиж эсвэл ХЭҮСМҮТ-ийн 7712-1285, 7014-7004, Монгол дахь HRDK салбар төвийн 310949, 7000-0949 утсаар лавлаж шаардлагатай мэдээллээ авах боломжтой юм байна.
Даатгалын мөнгө авах боломжтой хүмүүсийн нэрсийг www:www.mol.gov.mn сайтаас харна уу.