Белгийн цагдаа нар зургаан сэжигтнийг баривчлав

Мягмар гарагт 31 хүний амийг авч одсон Брюсселийн гэмт халдлагатай холбоотойгоор цагдаа нар зургаан сэжигтнийг баривчилжээ.

132b314f9d5a22c967c9dffd91c5aade

Сэжигтнүүдийг Шаербек дүүрэгт баривчилсан бөгөөд тэднийг сэжигтэн гэх эсвэл дээрх халдлагатай холбоотой гэдгийг одоогоор нотлоогүй байна.

Брюссельд болсон халдлага үйлдэгчид нь өнгөрсөн онд болсон Парисын халдлагатай холбоотой бөгөөд “Лалын улс” бүлэг үйлдсэн юм.

Пүрэв гарагийн орой Шаербек дүүрэгт байшин барилгад нэгжлэг хийж зургаан хүнийг баривчилсан байна.

Түүнчлэн Франц улсад терроризмын эсрэг ажиллагааны үеэр Парисын баруун хойд нутагт халдлага хийхээр төлөвлөж байсан нэгэн этгээдийг баривчилжээ.

Францын дотоод хэргийн сайд Бернард Казенуевын хэлснээр, сэжигтэн этгээд нь Францын уугуул бөгөөд халдлага үйлдэхэд мэргэшсэн нэгэн гэжээ. Тэрбээр Парис болон Брюссельд болсон халдлагатай холбоогүй ажээ.

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …