Цензургүй яриа нэвтрүүлгээрээ олны анхаарлын төвд орох болсон сэтгүүлч Л.Мөнхбаясгалан цаг үетэй холбоотой гэмээр нэгэн нийтлэлийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олонд дэлгэлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, MCS группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нарын дунд үүссэн таван толгойн асуудалтай холбоотойгоор чухам хэнийх нь зөв гэж бодож хэнийх нь талд байгаа вэ гэдгээ илчлэв. Ийнхүү Женко Х.Баттулгыг дэмжиж, Ж.Оджаргалыг үгүйсгэсэн мэт 5 ялгааг гарган тайлбарлажээ.
Нэгдүгээр ялгаа
-УИХ-ын гишүүн Х.Баттулгын бизнес, мөнгөний урсгал дотогшоо чиглэсэн байдаг. Тухайлбал “Талх чихэр”, “Мах импекс” , “ Баянгол” зочид буудал, “Чингисийн ташуур” цогцолбор, 13 р зуун гээд мөнгөний бүх урсгал нь нь Монгол улсад эргэлдэж, эндээ шингэж байна. “Талх чихэр” , “Мах импекс” бол монголчуудын өдөр тутмын хүнсийг бэлддэг гол үндэсний үйлдвэрлэгч юм. Монгол хөрсөнд ургасан тариагаар хийсэн талх, эрүүл бэлчээрт бойжсон эрүүл малынхаа махаар олон түмнээ хангадаг. Мөнгөний урсгал нь дотооддоо эргэж дотооддоо шингэдэг. Харин “13- р зуун”, “Чингисийн ташуур” цогцолбор болон “Түмэн хишигтэн” төсөл нь гадаадынхнаас ганц доллар ч болтугай Монголд авч үлддэгээрээ онцлог. Нөгөө талаар монголчуудын түүх соёл, аялал жуулчлалын улсдаа ганц нүүр тахалдаг газар нь.
– MCS группын захирлуудын зөвлөлийн дарга Ж. Оджаргалын эрхэлж буй бизнесийн орлого дандаа гадагшаа урсгалтай байдаг. Тухайлбал, Сүхбаатарын талбайн хажууд баригдсан Сентерал тауэр, Сангдо эмнэлгээс эхлээд Анунгоо, Шангрилла, Юнител, Юнвишн, Интермэд эмнэлэг, Эм си эс Коко кола, “Спирт бал бурам” гээд …. Зөвхөн Анунгоо тавилгын үйлдвэр нь гэхэд л бүтээгдэхүүнийх нь гол түүхий эд болох хог хаягдал хоёрдагч түүхий эдээр хийсэн шахмал “гоёмсог” хавтангуудыг Хятадаас авчраад угсарч тавилга хийх жишээний. Кока Кола-г гадны орнуудад ихэвчлэн төмрийн зэв, засмал замын бохирдол, бохирын хоолой цэвэрлэх чиглэлээр хэрэглэж байхад, харин бид хэмжээ хязгааргүй уусаар. Хүүхэд залуустаа уухгүй байхыг хичнээн зөвлөсөн ч “Эм СИ Эс”-ийн уу гээд зай завсаргүй бөмбөгдөх рекламыг яаж давж гарах билээ. Ундаа жүүснийх нь түүхий эдийнх нь төлбөр гэхэд л байнга Хятад, Хонконг гэсэн урсгалтай байдаг. Монголчуудын бараг хүн толгойтой бүхний халаасыг сэгсэрч түүнийгээ доллар болгоод гадагшаа гаргадаг гэсэн үг. Зөвхөн утасны төлбөрөө та нэг бодоод үз дээ.
Хоёрдугаар ялгаа
-УИХ-ын гишүүн Х.Баттулга өөртөө сохор зоосны ч ашиг бодолгүй Монголын ард түмний эв нэгдэл, бахархалын төлөө ямар хэмжээний мөнгөө үрж, хөрөнгө зарж сэтгэл зүрхээ зориулсныг та санаарай. Тухайлбал, Жудо бөхийн улсын шигшээ багийг дэмжиж Монгол улсыг олимпын алтан медальтантай болгосон. 2008 оны долдугаар сарын 1-ний аймшигт үйл явдлыг, үүнээс үүдсэн хагарлыг олимпийн анхны алтан медалийг Монгол оронд авчирсан Н.Түвшинбаяр аваргаа хараад монголчууд мартсан тайвширсан. Аваргын ачаар үндэсний их эв нэгдэл сэргэсэн билээ. Үндэсний эв нэгдлийг сэргээж, монгол түмнийг бахархлыг бүтээж өгсөнийх нь ач гавъяаг монголчууд Х .Баттулгыг хэдэн зуунаар дурсах билээ.
– MCS группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал өөртөө ашиггүй зүйлд мөнгөө хэзээ ч үрдэггүй. Монголын ард түмэн бахархалтай байх эсэх, үндэсний эв нэгдэлтэй байх эсэх түүнд огтхон ч сонин биш. Түүнд зөвхөн Монголын аль өөдтэй өнгөтэйг өөрийн болгох зорилго бий. Хаана тендэрийн сураг, хаана мөнгө үнэртэнэ тэнд өрсөлдөгчгүйгээр эзэн суудаг болоод удсан. АСЕМ-ийн 50 хаус барих эрхийг ч ямар ч тендергүй авсан.
Гуравдугаар ялгаа
-УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймагт Шинэ сум төсөл хэрэгжүүлж цоо шинэ сум барьсан. Мөн Майдар хот төслийг хийж цоо шинэ эко хот байгуулахаар ажиллаж байгаа.
-MSC ийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал ямар ч шинэ сум, шинэ хот байгуулах санаа байхгүй. Түүний хувьд монголчууд хаана амьдарч байгаа нь хамаагүй. Тэр зөвхөн авахаа л авна. Тэр архи үйлдвэрлэж монголчуудыг хэдэн үеэр нь архинд хордууллаа. Газар шороо ухна, тэртээ тэргүй хятад хүнсэнд хордож, өвчинд баригдаж байгаа монголчуудыг зуух төслөөрөө хордуулсан. Нэгэнт толгой дараалан өвчлөхийг нь тооцсон учир өөрийн өндөр үнэтэй эмнэлэг барьж мөнгийг нь хамахаа ч мартсангүй.
Дөрөвдүгээр ялгаа
-УИХ-ын гишүүн Х.Баттулга монголчуудыг оймсоо өөрсдөө нэхэж, тариагаа тарьж, төмрөө боловсруул, төмөр замаа өөрсдөө тавьдаг үндэстнээрээ үйлдвэрлэгч, хүн бүр ажилтай орлоготой байгаасай гэж олон жил тэмцэж байна. Мөн тэрбээр Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө энэ бүхнийг тойрсон хуйвалдааныг дор бүрт нь илчиж байсан.
-MCS группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал тендерээр баяжсан. 2000 оноос 2004 оны хооронд Монголын хэмжээнд зарлагдсан тендерийн 90 хувийг зөвхөн MCS л авч байсан. Тэр Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэг ч үг дуугардаггүй, ер нь түүнд энэ асуудал хамаагүй байх. ы Тавантолгойн ордыг ашиглах компанийн 51 хувийг эзэмшихээр эрхйг авсан гэх байгуулсан “Энержи ресурс”-ийн толгой компани болох Кайманы арлын MMC компанид Тавантолгойг шууд өгөхөөр Ч. Сайханбилэгийн Засгийн газар завдаж байсныг УИХ-ын дарга З.Энхболд болиулж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хууль бус гэдгийг нь илрүүлж байсан. Учир нь Монголын Тавантолгойгоор MМC- ийн өрийг даахаар хуйвалдсан байсныг илрүүлсэн юм. Харин Хонгконгийн хөрөнгийн бирж тус компанийг дампуурч буйг зарлалаа. Хэрэв Ж.Оджаргалын толгой компанид Тавантолгойгоо өгчихсөн бол өнөөдөр монголчууд Тавантолгой ч үгүй дээрээс нь 800 сая долларын өртэй үлдэх байв. Ж.Оджаргал ийм л хүн.
Тавдугаар ялгаа
Х.Баттулга өөрөө Монголын алтан соёмбот далбааг гадны тэнгэрт мандуулж явсан гавъатай хүн. Тэр Өндөр гэгээний соёбо үсэгтэй далбааг өнө мөнхөд мандаж байгаасай гэж хүсдэг бол Ж.Оджаргал Монгол түмний зулай дээр Хятадын далбаа мандаж байсан ч ашигтай бүхнээ өөрийн болгохын төлөө л явдаг билээ. Монголд хятадын далбааг мандуулахыг мөрөөдөгч түүний бизнесийн хамтарч Малайзын Хятад тэрбумтан зүүн өмнөд азийн 2 дахь баян Роберт Куок Нэйний мөрөөдөл ЭМ СИ ЭС, Ж. Оджаргалын вант улсаар дамжин биеллээ олж байх шиг байна.
Л.МӨНХБАЯСГАЛАН