Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 10-12 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.