-500 сая ам.доллар хүрнэ гэж үзэж байна-
Playboy Enterprises компани эрэгтэйчүүдэд зориулсан Playboy сэтгүүлээ зарах гэж байгаа тухай The Wall Street Journal мэдээллээ. Эдүгээ Хью Хефнер компанийнхаа хувьцааны гуравны нэг хувийг эзэмшдэг бол өөр нэг багцыг нь хувийн өмчийн Rizvi Traverse Management компани эзэмшиж байгаа аж.
Хэвлэлд мэдээлснээр, 2015 онд тус компани хэвлэл мэдээллийн салбараас 38 сая доллар олсон бол, 55 саяыг брэндийн тусгай зөвшөөрлийн буцалтгүй тусламжаар олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, худалдах гэрээнээс 500 сая доллар олно гэж тооцож байгаа гэнэ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Playboy сэтгүүл 2016 оны гуравдугаар сараас өөрийн хэвлэмэл хувилбарт эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг нийтлэхээс татгалзана гэж зарласан. Үүнийгээ хэвлэмэл сэтгүүлийн уншигчдаа нэмэгдүүлэх, шинэ сурталчилгаа болно гэдэгт найдаж байгаагаа Хефнер баталсан аж.
Playboy сэтгүүлийн нүүрэн дээр хамгийн сүүлд 48 настай жүжигчин Памела Андерсоны эротик зураг гарсан билээ. Жүжигчний хэлснээр түүнд энэ саналыг Хью Хефнер өөрөө тавьсан байна.