НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг e_barimt.mn сайтад бүртгүүлж, 400 саяын хонжвортой сугалаанд оролцож, жилийн эцэст төлсөн баримтынхаа үнийн дүнгийн 2 хувийг улсаас буцаан авах нөхцөл бүрдэж буй.
Мэдээж бүртгүүлсэн баримтын тоогоор 400 сая төгрөг хожих магадлал өсч байгаа учир иргэд НӨАТ-ын падааныг сугалаа гэдгээр нь ойлгож худалдан авалт хийхдээ талхаа, сахараа, бохио нэг бүрчлэн тусад нь бичүүлэх тохиолдол ихэссэн.
Aмьжиргаатай нэгэн нь гэр бүлийн гишүүдийнхээ падааныг цуглуулж, өөр дээрээ бүртгүүлэх, газар хэвтэж буй падааныг түүж, цахимд бүртгүүлэх тохиолдол ч нэлээдгүй гарч байна.Тэгвэл дээрх асуудал нь таныг жилийн эцэст гэмт хэрэгт холбогдох нөхцлийг тавьж байгаа аж.
Энэ талаар хуульч А.Цолмонтуяа “Манайд хувиараа хөдөлмөр эрхлэгч нар олон байдаг. Тэр дундаа ажилгүй гээд албан татвараас чөлөөлөгддөг, НӨАТ-ын татварыг багаар төлдөг хүмүүс олон бий. Тэгвэл НӨАТ-ын шинэчилсэн найруулга нь хувь иргэний орлогыг ил болгож, бүх татварыг төлүүлэх зорилготой юм.
Тэр ч утгаараа иргэдийн орлогыг ил болгохын тулд хахуульдаж, НӨАТ-ын баримтыг “сугалаа” гэж ойлгуулаад байна. Ингээд мөнгө хожсон ч бай, үгүй ч бай жилийн эцэст хувь иргэн бүртгүүлсэн баримтынхаа 2 хувийг буцаан авах гээд харьяа татварынхаа хэлтэс дээр очиход “Таны сарын орлого 500 мянган төгрөг байна. Үүнээс 200 мянгыг лизенд төлдөг. Гэтэл та жилд 15 сая төгрөгийн худалдан авалт хийдэг юм байна. Та орлогоо нуун дарагдуулж, татвараас зайлсхийдэг үү” гээд асуухад л унаж байгаа юм.Тэгэхээр иргэд нэг бол орлогоо нотолно, чадахгүй бол хэрэгт холбогдоно ” гэв.
эх сурвалж: http://nekh.mn/n/184