БНХАУ-д гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулна

bce00a287c3b589f6ee77a8d0c047442ОХУ, БНХАУ, Монгол 3 улсын 5 хот, газар орныг хамарсан “Цайны зам” төслийн зөвлөгөөн Улаанбаатар хотод боллоо. Ази-Европыг холбосон худалдааны төв зам болж байсан уламжлалыг сэргээн орчин цагийн аяллын чиглэл болгож олон улсад өрсөлдөх зорилготой уг төсөлд Улаанбаатар хот 2014 оноос нэгдсэн юм.

“Цайны зам”-ын зөвлөгөөн жилд нэг удаа гурван улсад ээлжлэн явагддаг. Энэ удаагийн зөвлөгөөнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр нийслэл хотын аялал жуулчлалтай холбоотой дараах асуудлыг шийдвэрлэв. Үүнд: Талууд Улаанбаатар хотод зохиогддог аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүд нь Монгол дахь “Цайны зам” төслийн гол бүтээгдэхүүн болохыг санал нэгтэй зөвшөөрч тэдгээрийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран идэвхтэй сурталчлахаар тохиролцов. Мөн Улаанбаатар хот нь бүс нутгийн дэд бүтцийн зангилаа, олон улсад маркетинг сурталчилгаа явуулах гол гарц гэдэгт санал нэгдэж, дөрөвдөгч оронд хүргэх “Цайны зам” төслийн сурталчилгааг Монгол Улсын нийслэлийн Аялал жуулчлалын газарт төвлөрүүлэн явуулж байхаар тогтов. Талууд жил бүр Улаанбаатар хотод зохиогддог олон улсын аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэн болон аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” тэмцээнд оролцож байхаар шийдвэрлэв. Энэ оны 7 дугаар сард гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг БНХАУ-д зохион байгуулахаар болов гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …