Манай улсын үсчид энэ сарын 24-ны өдөр дэлхийн үсчин гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор 28 -н хүний бүрэлдэхүүнтэйгээр Солонгос улсыг зорьсон. Энэхүү тэмцээнээс тэд ганзага дүүрэн буцаж ирсэн байна. Тодруулбал “Видал” салоны мастер үсчин С.Мөнхнасан түрүүлж, дэлхийн аварга болж “Хос шагай” салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарчээ. Мөн манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орсон байна. Амжилттай оролцсон нийт залуусдаа баяр хүргье.