Хаврын улирлын арьс арчилгаа, сэвхнээс хэрхэн сэргийлэх тухай

333163156d27debdc93641Хаврын улиралд хүмүүсийн биеийн дархлаа сулрах, дотор эрхтэний үйл ажиллагаа муудах, ходоодны хямрал тохиолдох, мөн арьс хуурайших зэрэг олон улирлын чанартай өвчин, эмгэг үүсдэг.Ялангуяа шинэ хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, арьсны өөхөн булчирхайн ялгарал өдрөөс өдөрт нэмэгддэг байна. Тиймээсхаврын улиралдарьсаа сайтар хамгаалж арчлах хэрэгтэй байдаг. Үгүй бол цаг агаарын нөлөөллөөс арьс уян хатан чанараа алдаж үрчлээ үүсэх, үндсэн өнгөө алдах, цаашлаад дотор эрхтэн болон нарны туяаны нөлөөнөөс сэвх үүсдэг байна.

-СЭВХ ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ, ТҮҮНЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА-

Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Хаврын улиралд сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Учир нь арьс өөрийгөө нарнаас хамгаалахын тулд их хэмжээний меланин пегмент ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр арьс борлодог бөгөөд арьс шинэчлэгдэж чадахгүй үед меланин пегмент нь үлдэн шингэж сэвх толбо болдог байна. Үүнээс гадна стрессээс үүдэн хүний элэгний үйл ажиллагаа муудаж, гормоны ялгаралт алдагдах үед хацар хавь духаар сэвx үүсдэг.Мөн эмэгтэй хүний гормоны баланс алдагдвал хөмсөгний дээр болон нүдний орчимд сэвx нөсөө үүсч болно. Иймээс ялангуяа хаврын улиралд аль болох сайн амарч стрессдэхгүй, зөв хоол хүнс хэрэглэж дотор эрхтэнээ эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй.

Харин сэвхтэй болохгүйн тулд одооноос нарны тос хэрэглэж эхлэх хэрэгтэй. Нарны илч улам наашилж буй энэ өдрүүдэд нарны хэт ягаан туяа арьсанд хүчтэй нөлөөлнө. Нарны туяа нь UVA (Нарны хэт ягаан туяа А буюу долгионы урт нь 400-315 нанометр), UVB (Нарны хэт ягаан туяа В буюу долгионы урт нь 315-280 нанометр)-ийн хэмжээтэй байдаг ба хавар зуны улиралд аль болох SPF өндөртэй нарны тос сонгож хэрэглээрэй. Харин нэгэнт үүссэн сэвхийг гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн ашиглан арилгаж болох ба хоол хүнсэндээ өөх тос хэрэглэхгүй байх, спиртний төрлийн болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин арьсыг гаднаас нь нимбэг болон жүржийн шүүсийг бага зэрэг тарагтай хольж маск хэлбэрээр нүүрэндээ тавина. Мөн лууван ашиглаж сэвхээ арилгаж болох ба лууван нь цайруулах бодис агуулдаг. Нэг ширхэг лууванг үржнимбэгний шүүстэй хольж нүүрэндээ түрхэнэ. Энэхүү арга нь сэвхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай байдаг.

Тослог арьс

Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зvйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй.

Хуурай арьс
Хаврын уртад хvний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв төрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хvн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ганц тослог гэлтгvй бvх төрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Долоо хоног бvр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж өөрт тохирсон тос чухал үүрэгтэй.

Холимог арьс

Арчлахад хамгийн тvвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгvйчүйдэд энэ нь төвөгтэй санагддаг. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маск хэрэглэх хэрэгтэй.

Ердийн арьс
Тослог хуурай нь тэнцvv арьсыг ердийн арьс гэнэ. Гэхдээ ийм төрлийн арьстай хvн Монголын нөхцөлд олон биш. Монголчуудын тухайд хуурай арьс давамгайлдаг. Ердийн арьсны тухайд сайн тэжээл өгөөд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчvvдийн тухайд маскийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …