Их унтах нь эмэгтэйчүүдэд аюултай!

6e3635d7992d2463greatХэт их нойрсох нь нойр дутуу явсантай адил үйлчлэлийг хүмүүний зүрхэнд үзүүлдэг байна. Ийм дүгнэлтэд Норвегийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Өмнө нь тогтоогдсоноор бол нойр дутал таргалалт, зүрхний өвчин зэргийг өдөөх маягаар хүний эрүүл мэндэд аюул учруулдаг юм. Жишээ нь, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил хийгдсэнээр өдөрт дөрвөн цагаас доош хугацаагаар унтаж байвал зүрх, судасны тогтолцоонд аюул учруулдаг аж. Нойр дутуу явбал зүрхний агшилтын давтамж нэмэгдэн түргэсч, цусны даралт нэмэгдэж, түүнд буй адреналины хэмжээ ихэссэнээр зүрх, судасны өвчнийг үүсгэх аюултай билээ.

Тэгвэл сүүлд тогтоогдсоноор бол өдөрт наймаас дээш цагаар унтвал мөн л зүрхний үйл ажиллагаанд таагүй нөлөөлөл үзүүлж мэдэх гэнэ. Нэлээн өргөн хүрээтэй, олон жилийн туршид явуулсан статистик судалгааны ажилд насанд хүрсэн 400 мянга орчим хүн хамрагджээ. 13 жилийн хугацаанд эдгээрээс 711 хүн зүрх, судасны өвчний улмаас өөд болсон байна. Өдөрт дөрвөөс бага цагаар унтаж байсан хүмүүс зүрх, судасны өвчтэй болох магадлал 4-8 цаг унтаж байсан хүмүүстэй харьцуулвал хоёр дахин өндөр байсан аж. Түүнчлэн өдөрт наймаас дээш цагаар унтаж байсан хүмүүс зүрх, судасны өвчтэй болох магадлал 28 хувьтай гарчээ.

Сонирхолтой нь, эмэгтэйчүүдийн хувьд энэ магадлал хамаагүй өндөр байсан гэнэ. Нойр илүүдэл чухам ямар учраас зүрх, судасны өвчин үүсгэх магадлалтай вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …