Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан

8a31c6b4c50f11c1bigБаруун болон төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. 12-14 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …