БНТУ-ын иргэн Мустафа Фахрид хандан мэдэгдэл гаргаж байна

b99abbfe63b11c150c76381b8d357152

Мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайтад 2016 оны 03 сарын 22-ны өдөр “Туркийн ЭСЯ-ны ажилчин Монгол бүсгүйчүүдээ тоглож байна”, 2016 оны 03 сарын 24-ны өдөр “Монгол охидоор тоглож байж болзошгүй Мустафа Фахри тайлбар өглөө” мэдээллүүд тус тус орсон.

Уг мэдээлэлд Исламын шашинд нэг хүн дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Тиймээс Туркийн элчин сайдын яамны ажилтан Мустафа Фахри Монголд нэг биш эхнэр авч, хамтран амьдарч байгаад салсан тухай нэгэн уншигч манайд мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл эх нутагтаа эхнэр хүүхэдтэй ч шашинд нь дөрвөн эхнэртэй байж болно гэж заасан болохоор Монголоос эхнэр авч бүсгүйчүүдийн амьдралаар тоглож байна гэдгийг хэлсэн.

Мустафагийн “хохирогчдын” нэг нь Дорнод аймгийн иргэн Зулаа гэх охин юм. Зулаа нутгаасаа гарч Улаанбаатар хотод ажил амьдралаа эхлүүлээд удаагүй байх үедээ Туркийн элчин сайдын яамны ажилтан Мустафа Фахри гэгчтэй танилцаж дотноссоор нэг гэрт амьдарч эхэлжээ. Хамт амьдарсан жил гаруй хугацаанд Мустафаг эх нутагтаа эхнэр, хүүхэдтэйг мэдсэн байна. Үүгээр ч зогсохгүй хайрлаж хүндэлж, итгэж найдаж байсан Мустафа нь Сараа гэгч эмэгтэйтэй мөн холбоотой нь тодорхой болсон талаар дурьдсан.

Гэтэл энэхүү мэдээлэлүүдтэй холбоотойгоор Мустафа Фахри орчуулагчийн хамт манай редакцид ирж уулзсан бөгөөд ажлын бус цагаар уг мэдээллийг бичсэн сэтгүүлчтэй утсаар ярьж хүндрэл учруулсан. Үүгээр ч зогсохгүй манай сэтгүүлчийг нэг биш удаа орчуулагчийнхаа дэргэд харааж сэтгэл санааны хохирол учруулж, мэдээллийг бусдад тараалгахгүй байх зорилгоор манай сэтгүүлчдэд хүч хэрэглэхээр заналхийлсэн бичлэгүүд байгаа. Үүнээс гадна өмгөөлөгчөөрөө дамжуулан манай сайтад хандан мэдэгдэл гарган, хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлэгээр халдлаа.

eebcd2bc9a878087d8c5894b722d4bef

Мэдэгдэлтэй холбоотойгоор www.Dorgio.mn сайтын редакциас иргэн Мустафа Фахрид хандан мэдэгдэл гаргаж байна.

Дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор гаргасан таны өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан мэдэгдэл нь үг үсгийн алдаатайгаас гадна хууль зүйн хувьд үндэслэлгүй, учир дутагдалтай гэж үзэж байна. Тухайлбал Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмийн дагуу албан бичгийн хариуг 14 хоногт багтаан өгдөг. Г.Тунгалаг өмгөөлөгч үүнийг мэддэг ч 24 цагийн дотор хариуг өгнө үү гэснээ “зүгээр л ингэж бичсэн” хэмээн тайлбарлаж байгаа нь учир зүйн хувьд алдаатай байна.

Энэхүү мэдээллийг хэн нэгний алдар хүндийг гутаах гэж бичээгүй бөгөөд баримт нотолгоонд тулгуурлан бичсэн болно. Мустафа Фахри та Монгол хүнтэй хувийн харилцаа тогтоож байгаагүй гэх ч Зулаа гэх бүсгүйтэй дотно байсан, Кристал таунд Сараа гэх бүсгүйтэй хамтран амьдарч байснаас эхлээд бүгд баримттай юм. Ийм байхад хуулийг өөрт ашигтай хэлбэрээр тайлбарлаж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын хуулийг зөвхөн Улсын дээд шүүх тайлбарлах бөгөөд хэн нэгэн өмгөөлөгч тайлбарлах эрх зүйн орчин бүрдээгүй болно. Дээрхи мэдээлэл нь гүтгэлэг биш. Улсын дээд шүүхий тайлбарт гүтгэсэн гэх үйлдэл нь тухайн этгээдийн зан төлөв, үйл ажиллагаанд илэрсэн бол үүнийг гүтгэлэг гэж үзэхгүй гэсэн тайлбартай нийцэж байгааг анхаарна уу. Нөгөө талаас Мустафа Фахри нь Монголын олон охидтой дотно харилцаанд орж байсан нь үнэн. Үүнийг орж байгаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь буруу байна.

Тиймээс мэдэгдэлд дурьдсанчлан манай сайт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд уг мэдээллийг сайтаас устгахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн иргэн Мустафа Фахригаас уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Харин манай сайтын сэтгүүлч А.Баярмаа рүү ажлын бус цагаар залгаж, уулзахдаа элдвээр харааж, сүрдүүлж, мэдээллийг устгахыг шаардсан нь сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл бөгөөд энэ талаар Эрүүгийн хуулийн 139-р зүйлд заасан болно. Хууль зөрчсөн байж болзошгүй энэ үйлдлийнхээ төлөө www.Dorgio.mn сайтын уншигчид болон редакциас уучлалт гуйхыг хүсч байна.

Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар бид энэ асуудлаар хандах болно гэдгийг мэдэгдэж байна.

www.Dorgio.mn сайтын редакци

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …