Цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх асуудлыг хэлэлцэж амжих нь уу

Өнөөдөр хуваарь ёсоор УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, хуралдах учиртай. Ээлжит бус чуулганы зарласны учир нь Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэнд оршиж байгаа юм.

Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн нэгдүгээр зүйлд Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн байгаа. Хэрэв хуулийг зөрчвөл гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тусгажээ.

Уг асуудлыг өчигдөр хэлэлцэх байсан ч, ээлжит бус чуулган ирц бүрдүүлж хуралдаж чадаагүй. МАН-ынхан бүлгийн хуралдаа суугаагүй учраас тэр. Харин өнөөдөр дахин хурал зарласан. Засгийн газрын зүгээс өчигдөр төслийг буцаан татаж, яаралтай дэгээр дахин оруулж ирээд байгаа. Хэрэв өнөөдөр МАН-ынхан танхимдаа орж ирэхгүй бол цөмийн хог хаягдлыг булшлахгүй байх асуудлыг хэлэлцэж чадах болов уу. Уг нь энэ сарын 31-нд Олон улсын цөмийн энергийн агентлагийн хурал болох юм.

Үүнээс урьтаж манай улс холбогдох конвенциудыг батлах шаардлагатай болчихоод байгаа. Эрх баригчдын зүгээс өнөөдөр хурлыг хийж, хуулийн төслөө батална гэж байгаа ч, энэ бүгд МАН-ынхны ямар аяг гаргахаас шалтгаалах болчихоод байна.

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …