25 хүрэхээсээ өмнө сурч авах 25 зүйл

25 нас гэдэг бол амьдралын нарийн ширийн зүйлсийн ихэнхийг нь хийж чаддаг болсон байх нас юм. Хүмүүс таныг одоо 18-т шиг гэнэн томоогүй гэдэг нүдээр харахаа хэдийнэ болино. Тиймээс 25 хүрэхээсээ өмнө доорх 25 зүйлийг сурч аваарай.

IMG_8132-2536335439-O_2

1. Хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлж сурах
2. Эрэгтэй хүнд өөрийнхөө санааг далд утгаар илэрхийлж сурах. Жишээ нь: болзоонд урих
3. Найзынхаа зовлонг хуваалцаж, яг оносон зөвлөгөөг өгч сурсан байх
4. Цамцаа тайлалгүйгээр хөхний даруулгаа тайлж чаддаг байх
5. Эелдгээр татгалзах чадварт суралцсан байх
6. Ямар ч бэлгийг гоёмсгоор боож сурсан байх
7. Мөнгө хадгалж сурах
8. Наад зах нь товч оёж чаддаг байх
9. Биеийнхээ галбирт зохицуулан хувцаслах чадварыг эзэмших
10. Гуравхан хоолны материалаар ч амттай зоог бэлтгэх
11. Хүүхдийг уйлуулалгүй тэвэрч, бүүвэйлж сурах
12. Буруугаа хүлээж, уучлалт гуйж сурах
13. Хуурамчийг жинхэнээс ялгаж сурах (хувцас, найз нөхөр, эр хүн гээд ер нь бүхнийг)
14. Цалингаа зөв юманд зарцуулж сурах
15. Газрын зураг ашиглаж сурах
16. Эр нөхөртөө өөрийн юу хүсч буйгаа шууд илэрхийлэх
17. Тааламжгүй хүмүүсээс харьцаагаа эвтэйхэн таслах чадварыг эзэмших
18. Харанхуйд ч үсээ самнаж, уруулаа өнгөлж чаддаг байх
19. Өөртөө ашигтайг сонгож сурах
20. Эрэгтэй хүний зангиа зангидаж сурах
21. Хэзээ биеэ барьж, хэзээ зөнд нь орхиж, хэзээ эцсээ хүртэл тэмцэх ёстойгоо мэддэг байх
22. Бүжиг, дууны аль нэгийг жаахан ч гэсэн чаддаг болсон байх
23. Ганцаараа байхдаа ч дуртай зүйлээ хийж, цагийг хөгжилтэй өнгөрөөж сурах
24. Өөрөөсөө цэх явах, дасгалаа тогтмол хийх зэргийг шаардаж сурах
25. Бие хамгаалах арга болон анхны тусламжийн талаар наад захын мэдлэгтэй болсон байх

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …