“Маш том бүлэглэл” бичлэг хулгайлсан хэрэгт П.Анужин Б.Баатарыг хардаж байна

1163df0c-c8a8-445c-a37b-f56d5b59e39dЗуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн зочидтойгоо “буу халж” буй нэвтрүүлгийн хар дүрс цацагдсанаас болж тэрбээр багагүй хэл аманд ороод байгаа.

Тэгвэл П.Анужин өчигдөр Нүүр номоороо дамжуулан нэгэн мэдэгдэл хийжээ.

“Амралтын өдөр ийм зүйл бичиж байгаадаа би харамсч байна…FB-ээр Hero-той хамтран гүйцэтгэж байсан “Оюу толгойн гэрээ”-ий тухай дутуу нэвтрүүлгийн хэсгээс , хийлцэж байсан улсад нь ч хэлэхгүй цацаж байна. Дөнгөж сая үзлээ.

Энэхүү нэвтрүүлгийг хэн нэгнийг муухай харагдуулах гэж, хүмүүсийг талцуулах гэж хийгээгүй юм. Уг гэрээний бодит байдал, мөн чанарыг ард түмэнд үнэн бодитоор харуулах гэж тухайн гэрээг хариуцан хийж байсан улс нь өөрсдөө санал тавьж, хийж эхэлж байсан билээ.

Тэд надаар хөтлүүлэхээ ч өөрсдөө шийдсэн. Гэтэл таслаад таслаад эвлүүлсэн энэ бичлэгт юм бүхэн тэс өөрөөр харагдахаар байна… Би маш их харамсч байна. Сүүлийн үед Херо-д ” том бүлэглэл” халдан бичлэгүүдийг хулгайлан эвлүүлж, эрээ цээргүй цацаж байгааг та бүхэн мэдэх билээ!

Том бүлэглэл илрэхийг хүлээн, хувь хүний хувьд үзсэн элдэв доромж, гүтгэлэгт хариу өгөхгүй байсаар ирсэнээ ч би энд дурьдмаар байна.

Бичлэг хулгайд алдсан шуугиан дэгдэх үеэр түүнд гарч байсан улсыг бултаар элдвээр хараан зүхэж, доромжилж байснаас хэн ийм хулгай, үйлдэл хийв гэдэг дээр хэн ч дуугараагүй гэхэд хилсдүүлэг болохгүй.

Хувь хүний дүрс орсон аливаа зүйлийг ашиглах, эвлүүлэх хуулиар хориотой. Хийж дуусаагүй байсан “Оюу толгойн гэрээ”-ий тухай нэвтрүүлгийг ахиад том бүлэглэл хулгайлав уу?!! Эсвэл?!!

Хулгайд алдаагүй цацаж байгаа бол би энэ нэвтрүүлгийг хийлцэж, бүтээлцэж байхдаа, уг гэрээний мөн чанар, үйл явц, үнэн мөнийг ард түмэнд дамжуулах чин сэтгэлтэй ажилласнаас хожим хэрүүл, хараалын нэгэн дүр болох гэж тэнд суугаагүй юм шүү! Эвлүүлэг хэтэрч байна!!! Улс төрийн тоглоом, сонгуулийн шоу хийх гэж байгаа бол ажил үүргээ эрүүл сэтгэл зүйгээр гүйцэтгэж байсан эмэгтэй намайг орхи гэдгийг би “Том бүлэглэл” эсвэл Херо интертаймэнтийн хамт олонд мэдэгдэж байна!

Миний дүрс гэдэг бол миний өмч!!! Хүний нэр, нүүрийг хууль бусаар ашиглахаа зогсоо!

Цаашид “том бүлэглэл” ямар дүрсийг хэрхэн ашиглаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан улсыг хэрхэн хэлмэгдүүлэхийг төсөөлшгүй!…” гэжээ.

Эндээс харвал П.Анужин “Херо”-гийн Б.Баатарын мэдэгдсэн маш том бүлэглэл бичлэгийг нь хулгайлсан гэх үгтэй санал нийлэхгүй байгаа бололтой.

Бичлэг хулгайд алдагдсан хэрэгт П.Анужин “Херо”-гийн Б.Баатарыг сэжиглэж буйгаа үүгээр мэдэгджээ.

Хэрвээ энэ үнэн бол, хэдийгээр Б.Баатар, П.Анужин хоёрын янаг амрагийн явдлыг нийтээрээ шуугидаг ч үнэхээр онцгүй юм болжээ.

Ямар эрх ашиг хөндөгдөж, яаж дургүй нь хүрлээ ч нэгэн цагт хайрлаж явсан эмэгтэй хүнээ гаргуунд гаргана гэдэг эр хүний хамгийн онцгүй араншин юм.

Gereg,mn

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …