Дарханы хөгжил олон улсын форумын тэмдэглэл /1-р хэсэг/

Дархан хот 1961 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үйлдвэржилтэнд тулгуурлан хөгжсөн юм. Дарханд харах томоохон үйлдвэрүүд бий. Орос ах нарийн хөдөлмөр шингэсэн “бүтээлүүд”. Дарханы нэхий, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Дарханы дулааны цахилгаан станц гэх мэт бүтээн байгуулалт бий. Дарханчууд томоохон хэдхэн үйлдвэрээ түшиглэн сайхан амьдарсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Дархан хотын хөгжлийн гарцыг өөрөөр харах цаг нь болсон. Үйлдвэрлэл дээрээ түшиглэхээс гадна газар тариалан, бүтээн байгуулалт /барилга/, сүү, махны чиглэлийн фермүүд, хог хаягдал боловсруулах үйлдвэр, барилгын материалын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, бичил бизнесийг дэмжих зэрэг ажлыг “дорвитойхон” хийх хэрэгцээ урган гарсан байна.

Харин энэхүү хэрэгцээг засаг дарга А.Энхболд соргогоор харж түүний санаачлагаар олон улсын эдийн засгийн форум хийж Дэлхийд Дарханыг харуулах анхны алхамыг хөдөө орон нутагт амжилттай эхлүүллээ. Форумд нийт 150 гаруй хүн оролцож тал бүрийн бизнесийн боломж, нөхцөл, бэрхшээл зэргээ хэлэлцэн ярилцлаа. Мэдээж энэхүү ажлын хүрээнд маш үр өгөөжтэй хамтран ажиллах саналууд гарч гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Мөн санамж бичгээр ажлын гараагаа эхлэж байгаа газрууд ч байлаа. Дархан хотыг “өргөж” яваа бизнесийн “мундагууд” ч бэрхшээл ололт амжилтаа дүгнэн ярилцсан юм.

Форумын үеэр дараах хүмүүстэй уулзаж тодруулга авсан бөгөөд бэрхшээл хаана байгааг хэлэлцэхийг зорисон юм.

Дархан аймгийн засаг дарга А.Энхболд: Дархан хотод эдийн засгаа хөгжүүлэх

маш олон төсөл, хөтөлбөрүүд бий

84141802421dba9d213b44931d06f14a

  • Эдийн засгийн хямралтай байгаа үед орон нутагт анхны форумыг хийнэ гэдэг цаг үеэ олсон үйл боллоо гэж бодож байна. Таны бодлоор?
  • Дархан хот хийж бүтээх ажил их байна. Дархан хотод тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хийх нь хамгийн чухал байна. Эхний үр дүн маань гарч байна. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурагдахаар болж байна. Энэ бол үр дүн. Форумын хүрээнд маш олон дэмжлэг туслалцаа хамтын ажиллагаанууд хийгдэж байна. Сайн, муугаа хэлэлцэн цаашид гарах замаа эрэлхийлж байна. Үүнийг баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид бүгд суугаад хэлэлцэнэ гэдэг өөрөө маш их үр дүнтэй.
  • Хөгжлийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг татах нь чухал. Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт зогссон. Танай аймаг маш зоригтойгоор үүнийг хийлээ?
  • Хөрөнгө оруулалт татахын тулд маш олон хууль, акт гарч байна. Бид ч бас хөрөнгө мөнгөтэй байсан бол олон улсын эдийн засгийн форум хийхгүй байх байсан болов уу. Өөрсдөө боломжоо харж дараа нь олон улсад танилцуулан, хамтран ажиллах нь зүйтэй. Улмаар Дархан хотыг хөгжүүлэх, хөрөнгө мөнгө татахад нь төсөл, хөтөлбөрөөрөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа харуулж байна. Дархан хотод хийж болох маш олон санаа, төсөл хөтөлбөрүүд бий.
  • Энэхүү форумаасаа та ямар үр дүнг хүлээж байна?
  • Хоёр том зорилго тавьсан. Дархан бол зөвхөн дархан биш Сэлэнгэ, Эрдэнэт. Бид эдийн засгийн боломжоороо хамтдаа хөгжих ёстой. Дархан бол эдийн засгийн чөлөөт бүс болох боломж дээр оршиж байна. Авто зам, төмөр зам гээд Дарханаар бүгд дайран өнгөрч байна. Энэ форумаар Хятадын 100 хувийн төрийн өмчид “Нари” компанитай хамтран ажиллах болсон. Мөн Тахико компани, Гудамж төсөл зэрэг төслүүд гарын үсэг зурагдаж байна. Дарханы цахилгаан станцыг хөгжүүлэе гэсэн санаа байна. Хятадууд хөрөнгө мөнгөний араас хэтэрхий их яваад байгаль экологоо алдчихсан тэгэхээр танайд хөгжлийн зөв гарцыг дэмжье, Дархан зөв хөгжих боломжтой байгаа учраас хамтрая гэсэн байгаа. Дарханы станцын үнс тоосыг зөв зохиостой аргаар боловсруулах боломжийг зааж хамтран ажиллья гэсэн хамтын ажиллагаа эхлэж байна. Энэ бол нэг л жишээ.
  • Манайхан төсөв хараад сууж байснаас өөрсдөө хийе гэсэн санаа форумд ажиглагдаж байна?
  • Бид баялаг бүтээгчдээ дэмжин хөгжих ёстой гэдгээ ойлгосон. Тэднийг дэмжих хамгийн зөв гарц бол энэхүү эдийн засгийн форум болж байна. Манай залуус юм хийе, бүтээе гэсэн санаа, зүтгэл их байдаг. Эдийн засгийн хувьд шийдэгдэж чадахгүй болохоор “гацсан” байдалтай байх жишээтэй байна. Дарханд бүх зүйл нээлттэйгээр хөгжих боломж бий.
  • Та Засаг даргаар ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Томоохон хийсэн ажлаасаа товч дуулгаач? Дарханд амьдрал хэр байна?
  • Амьдрал хүнд байна. Ажилгүйдэл их байна. Би баасан гариг бүрт иргэдтэй уулздаг. Санаа оноогоо солилцон ярилцдаг. Иргэд ажлын байр муу байна гэдэг. Үүнийг шийдэх гэж л олон улсын энэхүү форумаа хийж байна. Үүгээрээ бид үйлдвэржилтыг дэмжээд ажлын байрыг нэмэгдүүлэх боломж байна гэж харж байна. Бид ухаалаг програмуудыг хөгжүүлж байна. Дархан хот бол ухаалаг хот болохоор зорьж байгаа. Иргэдийн санал гомдол, бичиг баримт дарагдаад үлддэг байсан бол одоо бичиг баримт хаана байгааг, ямар шатандаа хэлэлцүүлж байгааг өөрсдөө хянах боломжтой болж эргээд хариуг нь өгч байна гэсэн хугацаатай болсон, мөн ажилчиддаа төлөвлөлттэй байх хийж хэрэгжүүлдэг мониторингийн ухаалаг програм хийсэн. 2015 онд ухаалаг програм хэрэгжүүлснээр ажил нь цахимаар бүртгэгдээд явдаг. Дараа нь сайн ажилласан эсэх дүгнэлт нь гараад ирдэг байх жишээтэй. Мөн Монгол улсад анх удаа ерөнхий боловсролын сургууль дээр “шилэн сургууль” ухаалаг програм бий болсон. Өнөөдөр танай хүүхэд ямар хичээл үзэж байгаа, ямар дүн авсан, гэх мэт ч бүгдийг эцэг эхчүүд ухаалаг утсан дээрээ шууд хянах боломжтой болсон. Эцэг эхчүүд үүнд маш сэтгэл хангалуун байгаа. Маш олон ажил хийж хэрэгжүүлсэн ч дурдаад явах боломжгүй байна. Дээрх жишээнүүдийг дуулгая даа.
  • Таны санаачлан хэрэгжүүлж байгаа энэхүү форум үр дүн өндөртэй байна. Дархан хотод төрөл бүрийн бизнес хийхэд нээлттэй юу?
  • Мэдээж форумаас төрөн гарч байгаа ажлууд Дархан хотын хөгжил дэвшилтэнд маш их нөлөө үзүүлнэ. Мөн Дархан хотод бизнес хийх зам үргэлж нээлттэй байх болно. Эрхэм бизнес эрхлэгч та бүхнийг Дархан хотдоо урьж байна.
  • Ярилцсанд баярлалаа. Өндөр үр дүнтэй форум болж байгаад баяртай байна
  • Баярлалаа. Хөгжлийн гарцыг зөв харсан форум болж байгаад бахархалтай байна. Та бүгдэд баярлалаа

Орхон сумын засаг дарга, аймгийн иргэдийн төлөөлөгч Д.Батбаяр:

Бид эрчимжсэн газар тариалан, фермерийг хөгжүүлэх ёстой

6c8391df-74ef-472f-a515-c25f6faa5089

  • Сайн байна уу тус форумд ямар байр сууритай оролцож байна?
  • Манай сум төмс хүнсний ногоогоороо улсын хэмжээнд 10-15 хувийг хангадаг газар тариалангийн сум. Манай сум мөн жимсний аж ахуйгаараа алдартай Болгарийн усалгааны системтэй. Ногооны үрсэлгээний асуудал хамгийн зөв хийгддэг. Мөн сумандаа зөгий үржүүлгийн маш том фермертэй. Цэвэр зөгийн балаараа алдартай болоод байгаа. Зөгийчин фермерээр шалгарсан. Зөгийнөөс гарч байгаа бүтээгдэхүүн хүний биед маш тустай юм. Эрүүл мэндэд ашигтай. Өнөөдрийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Дархан хотод болж байгаад баяртай байна. Үүнийг жил бүр хийж байх нь зүйтэй юм гэж үзэж байна. Хятад, Оросын хэмжээнд эхний хөрөнгө оруулалтуудыг хийж бизнесээ дэмжих нь зөв юм. Мах үржүүлгийн ажлаар цаашид урд хойд хөрштэйгээ хамтран ажиллах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жишээ нь: Хятадад л гэхэд 10 000 үнээний ферм байгуулаад дэлхийн зах зээлд эхний 10-т багтах томоохон компани болтлоо өргөжсөн байна. Хятадын илли, менгню брэндийн сүүг мэдэхгүй хүн бараг дэлхийд ховор болтлоо “өссөн” байх жишээтэй. Бид малынхаа сүүгээр л энэ дайны үйлдвэр барьж байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломж байгаа юм.
  • Гүний усыг хөрсөнд асгаж ногоо ургуулах нь буруу гэх юм?
  • Манай орхон сумын ногооны өндөр ургацны нууц бол гүний бус хөрсний усаар усалгаа хийж, байгалын аргаар хөрсний бордоог хийж байгаад оршиж байгаа. Малын хөх бууцаар хөрсөө тэтгэж, гадаргын усаар усалгаа хийгддэг. Бидний тарьж ургуулсан ногоог хот хөдөөгүй идэж хэрэглэж байдагт баяртай байдаг. Өнөөдөр П.Цагаан /ерөнхйилөгчийн тамгын газрын дарга/-ын хэлсэнчлэн Монгол улсын ихэнх голууд гадагшаа цутгадаг “эх оронч биш” гэдэгчлэн Тэсийн гол бол Казакстаны нутагт ороод эргээд ирдэг ганц гол шүү дээ. Үүгээр юу хэлэх гээд байна уу гэхээр гадагшаа урсаж байгаа энэ их голыг эх орондоо ашиглаж ногоо жимс жимсгэнээ ургуулах нь боломжгүй зүйл биш юм. Хөрөнгө гэхээсээ илүү Монголчууд сэтгэл зүрхээ гарган толгойгоо хөгжүүлэх хэрэгтэй нь харагдаж байна.
  • Төмс ургамал хүнсний ногоог ариутгаж байгаа бодис нь хүний биед хортой байдаг гэсэн яриа гараад байдаг. Танай суманд үүнийг хэрэглэж байгаа стандарт норм гэж байна уу? Энэ тийм аюултай юу?
  • Хөрсийг бордох шаардлага байна уу гэвэл байна. Тариаланг шавьжнаас хамгаалах шаардлага байдаг. Бид олон жил газар тариалангаа ашигласан одоо эргээд хөрсөө хамгаалт мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр бордох хэрэгтэй. Малын хөх бууцыг ашиглаж эко аргаар бордох нь илүү үр дүнтэй. Хөрсөө эрүүл байлгах юм бол үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнийг шавьжнаас хамгаалах бодис шаардлагагүй байж болохоор юм. Жишээ нь азийн зарим орнуудад шувууны сангасыг эксдортлоод баян орон болсон байна. Гэтэл бид малын хөх бууц гаргаж баялаг бүтээж мөнгө болгох боломж байна. Хүнсний ногооноос маш их хаягдал гардаг. Жижиг лууван болон зарим шаардлага хангахгүй ногоогоороо мал аж ахуйгаа тэжээж болох юм. Ашиглагдахгүй байгаа газруудад жимс жимсгэнэ тариалж, малын тэжээл тариалж болно. Манай суманд ногоо, тарианы ургалтанд хортой бодис ашиглаад байгаа зүйл байхгүй.
  • Хүнс ногооны сахал болсон хэсгийг малын тэжээлдээ өгдөг биз дээ?
  • Үр тарианаас гарч байгаа будаа болон сахал өвснүүдээ мал аж ахуйдаа өгдөг.
  • Танай сум аврага болтлоо хөдөлмөрлөсөн байна. Маш их хөдөлмөрч иргэд байхдаа? Өглөөний ургах нарнаас шингэх нар хүртэл 12-14 цаг тасралтгүй ажилладаг ажилсаг сум. Манай иргэд маш их хичээдэг хөдөлмөрч хүмүүс байдаг. Бахархам энэ их ажлын ард бид аврага сум болон манлайлсан. Бид зах зээлд түүхийгээр нь ногоогоо борлуулж байна. Бид эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэл хийж салат, дарсан ногоо болгон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хийх хэрэгтэй байна. Өвлийн хүлэмжин ургац тарьж, хийхийг зорьж байна. Дулаалгатай өвлийн хүлэмжээр жилд хоёр удаа ургац авах боломжтой. Ийм хэмжээний үйлдвэрлэл үйлчилгээг хийх нөхцөл ч байна. Бид ерөөсөө газар тариалангийн үйлдвэрлэлд яваад ирсэн технологоо эргэн харах хэрэгтэй. Бид яаж газар тариалангаасаа мөнгө олох хэрэгтэйг эрэлхийлэх хэрэгтэй байна.
  • Олон улсын төсөл хөтөлбөртэй хамтран ажилладаг уу?
  • Манайх Жайка-тай хамтран ажилласан. Эрчимжсэн өндөр ашигтай фермер болгох ажлуудыг хийж байсан. Нэг удаад ажиллаад л өнгөрөх хангалтгүй байдаг. Манай сум маш олон төрлийн аж ахуйг хөгжүүлэн түүгээрээ мөнгө олж иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжих боломж дүүрэн сум.
  • Ярилцсанд баярлалаа. Форумд өөрийн сумаа болон төслөө танилцуулах ажилд нь амжилт хүсье?
  • Баярлалаа та бүгдэд ажлын амжилт хүсье

Дархан хотын ерөнхий архитектор, Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр: Дарханыг хөгжүүлэх форум хамгийн зөв гарцыг эрэлхийлсэн хэрэг боллоо

3d674232-c49e-4851-95b1-5308df99973d

  • Улаанбаатар хот маш шигүү болсон. Дарханы хувьд хэр зөв цэгцтэй хөгжиж ирэв?
  • Хотыг хөгжүүлэх зураг төсөл гэж байна. Дархан ч ялгаагүй өөрийгөө хөгжүүлэх зураг төсөлтэй хоёр дахь томхон хот. Зах зээлийн өөрийн тогтолцоогоороо мөнгөтэй хүн хөрөнгө оруулалт хийж хүссэн газраа байшин барьдаг аяг байна. Гэхдээ Дарханд яг тийм буруу зөрүү барьсан барилга алга. Гэхдээ өөр буруу зөрүү зүйл их байна. Дархан хотыг тэжээж байдаг үйлдвэрүүд зогсонги байдалтай байна. Энэ бол маш хэцүү зүйл болоод байна. Үйлдвэрүүдийг сэргээх, шинээр барих хэрэгтэй. Дархан хотыг яваад харвал маш сайхан газрууд байна. Түүнд мөнгөтэй болгон нь юм хийх боломж хомс байдаг.
  • Дарханы орон сууцны нийтийн халаалт, дэд бүтэц, цахилгаан, зам талбай гээд бүхий л асуудал нь өргөжин тэлэхэд нь хангалттай юу?
  • Хоттой харицуулахад дэд бүтэц сайн. Ойрын 10 жилдээ хангалттай байхаар харагдаж байна.
  • Дархан хотод хамгийн өндөр барилга байна. Дархан хотын хөрсний даац ер нь хэр байдаг юм бэ?
  • Одоо техник технологи өндөр хөгжсөн олон улсад усан дээр байшин барьж болж байхад хөрсний даацын асуудал барилгын салбарын асуудал биш болсон. Хөрс бол Улаанбаатартай харьцуулахад сайн, барилгын шинжлэх ухаан өндөр хөгжсөн болохоор асуудалгүй.
  • Дарханаас төрсөн залуучууд эргэн эндээ амьдрах өөрийн амины орон сууцыг барих хүсэлт их байдаг уу?
  • Ер нь бол хүний амьдралд өөрийн сууц барих хандлага байдаг. Хот сайхан хөгжих, хүмүүсийн эдийн засгийн боломж сайн байвал өөрийн сууцаа барихыг зорино. Эдийн засаг муу байхад л нийтийн байранд байгаад байгаа хэрэг. Барилга өндөр байх тусмаа эдийн зэсгийн хувьд хэмнэлттэй байдаг. Тарааж барих тусмаа эдийн засгийн өндөр өртөгтэй болдог. Нийтийн орон сууц болон амины орон сууцны харьцаа байдаг. Жишээ нь залуу хүмүүст нийтийн орон сууц /байр/ зохимжтой байхад нас ахиад ирэхээр өөрийн байшинг барин суух сонирхолтой байдаг.
  • Танай Дархан хотод Олон улсын төсөл хөтөлбөрүүд барилгын салбарт хэр хэрэгждэг вэ?
  • 2002 онд 120 айлын хөгжлийг Азийн хөгжлийн банкнаас хийж байсан. Одоо ашиглагдаад явж байна. Улаанбаатраас Дарханд ирж байшин барьж байна.
  • Энэ форум хэр үр өгөөжтэй байна. Таны мэргэжлээс өнцөгөөс юу харагдаж байна?
  • Дарханчууд бидэнд боломж байна. Бид өөрсдөө боломжоо хараад дараа нь ОУ-д болон нийслэлд таниулж ажиллах ёстой байна. Форум гэдэг чинь бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг байна. Дархан хотыг хаана байдгийг мэдэхгүй хүн ч дэлхий дээр байгаа шүү дээ. Гэтэл бид өөрсдийгөө танилцуулах бэлэн төсөл хийгээд түүнийгээ зарж, эргэлтэнд оруулах хэрэгтэй. Үүгээрээ бид хөрөнгө мөнгөний эх үүсвэр олж хотоо хөгжүүлэх ёстой болоод байна. Үүнийг уламжлал болгон хийж байх нь чухал хэрэгцээтэй гэж бодож байна.
  • Ярилцсанд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье

үргэлжлэл бий…

Б.СаранUgluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …