М&М’s чихэр хортой, будаг ихтэй тул хүүхэддээ бүү өг

М&М’s чихрийг та хүүхэддээ авч өгдөг үү. Тэгвэл энэхүү бүтээгдэхүүн нь маш ноцтой байдалд орж байсан бөгөөд одоо алдаагаа зассан үгүй эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ юу вэ гэхээр олон өнгө бүхий энэхүү ширхэг олонтой чихэр нь 1941.02.28 анх байгуулагдаж байсан бөгөөд 75 жилийнхээ түүхэнд борлуулалтын онц гойд алдаа гаргаагүй гэх түүхтэй.

download

Дайны он жилүүдэд цэргүүдэд энэхүү чихрийг өгдөг байжээ. Учир нь тэжээллэг чанар, элчлэг өндөртэй байсан юм. Тухайн үедээ маш их хэрэглэгчидтэй байгаагүй ч алдах зүйлгүй үйлдвэрлэлээ явуулдаг байв. Гэтэл саяхнаас буюу 2013 оны үеэс эхлэн энэ чихрийг хортой гэх зүйл гараад байсан. Иргэд хэрэглэгчид ч маш ихээр гайхан, худал мэдээлэл байгаасай хэмээн илэрхийлцгээж байсан.

Чихрийн худалдан авалт буураагүй ч нэр хүндэд сөргөөр халдсан ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн явуулга гэж мэдэгдэж байсан. Гэхдээ та өнгө өнгөөр алагласан М&М’s чихрийн өнгө бүр нь хэтэрхий их, хүний биед шингэдэггүй, хүнсний будгаар будагдсан, биед сөрөг нөлөөтэй гэвэл итгэх үү. Тухайн үед гарч байсан энэхүү мэдээлэлд мэргэжлийн байгууллагууд яг тогтоогоогүй ч иргэд үүнийг нь элдэв туршилтаар батлан харуулсаар байгаа юм.

images (1)

Чихрийг их хэмжээгээр хийж хувцас хүртэл өнгө оруулж байгаа бичлэг байдаг аж. Ямартай ч мэдээлэл баталгаатай аюулгүй гэдэг нь нотолгоотой болтол хүүхэддээ өгөхгүй байхыг анхааруулая.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …