Холбооны мөрдөх товчоо алан хядагчийн iPHONE-ний түгжээг гаргажээ

Өнгөрсөн оны 12 дугаар сард Сан Бернардинод олон хүний амийг хөнөөсөн алан хядагчийн айфон утасны түгжээг Холбооны мөрдөх товчоо Эйплийн тусламжгүйгээр гаргасан гэж Америкийн хууль зүйн хэлтсээс мэдэгдлээ. Гар утаснаас алан хядагчтай холбоотой чухал мэдээллийг олно гэдэгт албаныхан итгэлтэй байна.

903a905464a2e63b85251fa3b40f35ae

Өнгөрсөн сард америкийн шүүх алан хядагч Ризван Фарукийн гар утсанд холбогдох шинэ програм хангамж бичихийг ажилтнуудаасаа шаардахыг эйплээс хүссэн. Гэсэн ч тус компани түгжээг гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн юм.

Тэгвэл энэ 7 хоногийн даваа гарагт Америкийн албаны хүмүүс гар утасны түгжээг өөрсдөө тайлж, Эйплээс тушаалаа эргүүлэн татсан байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ризван Фарук болон түүний эхнэр нь Сан Бернардинод 14 хүнийг хөнөөсөн юм. Энэ хэргийн дараа цагдаа тэднийг буудаж хөнөөсөн.

Америкийн албаныхан гэмт хэрэгтэн Фарукийн эхнэр нь тухайн өдрийн аллагыг Исламын улс бүлэглэлтэй холбоотой гэж хэлснийг онцолсон байна. Тухайн үед Эйпль компани утасны түгжээг хэрхэн гаргаж, хэрхэн холбогдохыг мэдэхгүй гэж хэлж байсан. “Гар утасны түгжээг гаргахад гуравдагч этгээдийн тусламж авсан. Гэхдээ хэнээс туслалцаа авснаа хэлэх боломжгүй” гэж албаны хүн ярьсан байна. Гар утасны мэдээллийг судалж байгаа бөгөөд энэ талаар хараахан мэдээлээгүй байна.

Эх сурвал: zaluu.com

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …