900 саяын мөсөн гулгуурын талбайг яах вэ даргаа?

90 sayiin    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын  10-ны  өдрийн Анхдугаар хуралдааны 07 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авч дахин Чингэлтэй дүүргийн Засаг даргаар сонгогдсон Д.Ганболд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийсэн барилга байгууламж, бүтээн байгуулалтын олон ажлыг цалгардуулж, тендер шалгаруулалтыг холбогдох хууль, журамд нийцүүлэн шударга явуулах тал дээр маруухан ажилладаг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ямар сайндаа л дүүргийнхээ ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хууль зөрчиж, будлиантай тендер явуулсан асуудлыг таслан зогсоож, хариуцлага тооцох ёстой байтал “одоо энэ асуудлыг ингээд орхи, нам дар” гэх утгатай зүйлийг ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч нартаа хэлээд сууж байхав.

zasag_darga_ganbold

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 2011 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн хажууд 900 сая төгрөгөөр “Агаарын тулгуур баганат технологиор Мөсөн гулгуурын талбай бүхий спорт цогцолбор байгуулах”-аар болж, тендерээр “Асати Монгол” компанийг шалгаруулан гэрээ байгуулж байсан. Гэтэл өнөөдөр нийт хөрөнгийн 30 орчим хувь нь шилжсэн, тус барилгын ажил гүйцэтгэл иймэрхүү байдалтай зогсжээ. Д.Ганболд даргаа эзнээ хүлээсэн барилгаа цэгцэлж, эхлүүлсэн ажлаа дуусгаач ээ.

Эх сурвалж: www.aravt.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …