Хүнс, Хөдөө аж ахуйн яам, “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо” ТББ-тай хамтран “Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн санхүүжилтээр “Чацарганы стандарт, стандартчилал сургалтын хөтөлбөр” сэдэвт сургалтыг өнөөдөр /2016.03.30/ зохион байгуулж байна.
Сургалтанд Увс, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ аймаг, Багануур дүүргийн чацаргана тариалалт, боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг ААН байгууллагуудын технологич 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байна. Энэ үеэр ХХААЯ-ны мэргэжилтэн Ж.Төмөрхуяг Монгол Улсын Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашид баримтлах бодлогын талаар танилцууллаа. Мөн чацаргана жимс, түүний ундаа, нектар, шүүсний стандарт, боловсруулах технологи, цаашид анхаарах асуудлууд, боловсруулах үйлдвэрийн дотоод хяналтын лабораторит тавигдах шаардлага сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Сургалтанд хамрагдагсдад чацарганы стандартын тухай мэдлэг олгож, шүүс, нектар, ундааны шинэ стандартыг танилцуулж цаашид бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад авах арга хэмжээг тодорхойлсонд сургалтын ач холбогдол оршиж байна.