Эдийн засаг, бизнесийн асуудал ярих нь нэгэнт нэмэргүй болсон тул энэ жилийн Монголын Эдийн засгийн Форум ихээхэн философилог болж байна. Этик ба Нийгэм, Монгол Мөрөөдөл гэх мэт сэдвээр яриастай. 2014 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалт (WEF)-тай хамтран цуврал уулзалтууд хийж Монголын хөгжлийн сценариудыг гарган хэлэлцүүлсэн нь хамгийн утга бүхий Монголын Эдийн засгийн Форум болсон байх. Түүнээс хойш Монгол брэнд хэмээн оймс, эсгий таавчигаа дэлгэсэн, “итгэлцэл” буюу бидэнд итгээч гэж сүүлийн удаа хэлээд үзсэн ч нэмэр алга.
Харин ирэх жилийн Монголын Эдийн засгийн Форумын сэдэв “Амьдрал юун дээр тогтдог вэ, мэдээж мөнгө биш” гэдэг сэдвээр болох шинжтэй.
Санхүүгийн эдийн засагч А.Батпүрэв