Эрчүүд хайртай эмэгтэйгээ хэр их үнсэнэ, төдий чинээ их хөрөнгө чинээтэй болдог аж. Энэхүү хачирхалтай дүгнэлтийг Калифорнын их сургуулийн судлаачид гаргажээ. Эрдэмтдийн тэмдэглэснээр олонх эрчүүд үнсэлтийг сул доройн илэрхийлэл гэж үзэж, хайртай хүнээ үнсэхээс ичдэг гэнэ. Гэтэл олон нийтийн дунд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэггүй эрчүүд санхүүгийн амжилтанд түргэн хүрдэг байна. Эрдэмтэд эрчүүдээс хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг эсэхийг судалгаагаар асууж, хөрөнгө чинээг нь судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрчээ. Судалгаагаар хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 73 хувь нь үнсэхээс ичдэг эрчүүдээс илүү орлоготой байжээ. Судлаачид үүнийг тайлбарлахдаа олон нийтийн өмнө хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэггүй эрчүүд бусдыг бодвол өөртөө илүү итгэлтэй, шаргуу дайчин, санхүүгийн зорилгодоо бат хүрдэг аж.
Түлхүүр үгэнтертайнмент
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …