“Airbus A-320”-ийн зорчигчид аюулгүй газардав

 

        “Egypt Air” авиа компанийн “Airbus A-320” онгоцыг Каирын олон улсын нисэх буудалд амжилттай газардууллаа. Александриагаас Каир хотыг зорин нислэг үйлдэж байсан энэхүү онгоцыг өнгөрсөн мягмар гаригт Египетийн иргэн барьцаалсан хэрэг гарсан юм. Онгоц барьцаалсан этгээд хуурамч тэсрэх бөмбөг зүүн онгоцны баг болон зорчигчдыг сүрдүүлэн Кипрт газардуулжээ. Удалгүй онгоц барьцаалагч этгээд бууж өгсөн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Ямар зорилгоор онгоц барьцаалсан нь тодорхойгүй байгаа бөгөөд аль нэг алан хядагч байгууллагатай холбоогүй аж. Онгоц барьцаалсан этгээд Кипрт амьдарч байсан хуучин эхнэртэйгээ холбоо тогтоохыг оролдсон гэсэн мэдээлэл гарсан байна.                                     эх сурвалж:unen.mn

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …