Олныг айлгаж буй селфи зураг

6tfctmptul9bm6ocgdj5cj6bgh
 Твиттерийн “@itsthemans” хаягт нийтлэгдсэн нэгэн зураг олныг айлгаж бас төөрөгдүүлж буй тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус хаягийн эзэн эхнэртэйгээ авахуулсан селфи зургаа твиттертээ нийтэлжээ. Хосын зургаа авахуулсан газрын хойно тольтой хаалга байсан юм.

Зурган дээр улаан гивлүүр зүүсэн эмэгтэй урагшаагаа харсан байсан бол твиттерт нийтлэгдсэн зураг дээр эмэгтэй хойно байрлах шилэн хаалга руу харж буйгаар гарчээ. Интернэт хэрэглэгчид уг зургийг фотошопоор янзалсан хэмээж байгаа бол зургийн эзэн “Бид ганцхан удаа л зургаа авахуулсан. Манай эхнэр урагшаа харж байгаа. Харин толинд тусах дүрс нь хойшоо харсан байна. Энэ зургийг янзлаагүй. Үнэхээр сонин зүйл болоод байна” гэж жиргэжээ.

Эмэгтэй хүртэл зургаа тайлбарлаж чадахгүй байгаа бөгөөд “Энэ сүнс байх” гэж бичсэн байна. Зарим жиргээч уг зураг өөрчлөгдсөн шалтгааныг реалити шоуны од, селфиний хатан хаан гэгддэг Ким Кардашианаас асуухыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Shuud.mn Б.Дэлгэрцэцэг

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …