Уул уурхайн салбар өнгөрсөн сард 3.6 сая тонн нүүрс, 1.1 тонн алт, 199.2 мянган тонн газрын тос олборложээ. Хайлуур жоншны 22.1, зэсийн хүдрийн 246.8, төмрийн хүдрийн 72.4, цайрын 12.3 мянган тонн баяжмалыг үйлдвэрлэсэн байна. Мөн зэсийн 273.8, төмрийн хүдрийн 575.3 мянган тонн баяжмал, 1.7 тонн алт, 1.4 сая тонн нүүрс, 194.9 мянган тонн газрын тос экспортолсныг өчигдөр УУЯ-наас мэдээллээ.
Өнгөрсөн сард Ашигт малтмалын газар5.3, Газрын тосны газар 20.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Түүнчлэн саяхан УИХ-аас Гацууртын ордыг ашиглах шийдвэр гаргасантай хол-боо тойгоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан аж лын хэсэг тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай орд ашиглах гэрээ хэлэлцээний эхний шатыг энэ сарын 8-9-ний өдрүүдэд Канад улсын Торонто, хоёр дахь шатны хэлэлцээрийг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үргэлжлүүлэн хийсэн бай-на.
Хэлэлцээний үеэр Ка-на дын тал орд ашиглах, хөрөнгө оруулалтын болон орон нутагтай хамтран ажил лах гэрээг нэгэн зэрэг бай гуулах сонирхолтойгоо илэрхийлжээ. Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалан сурталчлах хөтөлбөрийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх цэвдгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол ундны усанд үзүүлэх нөлөөллийг хя нах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээг авах юм байна. Мэдээллийн дараа өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ-аас шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах бо-ломж той гэх мэдээллийг хэд хоногийн өмнө хийсэнтэй холбогдуулан УУЯ-наас үнэ бууруулах боломжтой эсэ хийг тодруулахад Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Нефтийн үнэ тогтворгүй байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд үнэ нэлээд өслөө.
Нэгдүгээр сарын эхээр нефть 27 ам.доллар болж буусан. Тэр үеэр улстөрчид баахан шуугиж, улстөржүүлсэн. Харин нефтийн үнэ өсөхөөр чимээгүй болчихлоо. Хилийн үнэ дөрөвдүгээр сард гадна талдаа тонн тутамдаа 70 ам.доллараар өсч байгаа. Үүнийг бид зохицуулах бү-рэн боломжтой гэж харж байна. Цаашдаа уул уурхайн салбарын эрчим тэй ажлын улирал эхлэхтэй холбоотойгоор үнэ өсдөг. Ер нь нефтийн зах зээлийн үнэ маш их хэлбэлзэлтэй байгаа бөгөөд долоо хоногтоо 5-10 хувиар савлаж байна.
Өнгөрсөн оны төгсгөлөөр статистик мэдээллүүд гарсан. Хайгуул олборлолтын чиглэлээр хийж буй газрын тосны хөрөнгө оруулалтын хэмжээ 27 хувиар буурлаа. Он гарсан ч энэ байдал үргэлжилсээр байна. Үүнийг дагаад нефтийн үнэ ч өсөх хандлагатай байгаа” гэсэн юм.
Энх сурвалж:unen.mn
Ц,Заяа