Бие организмаас хортой бодисыг гадагшлуулахын тулд ямар ч эмчилгээ илүүдэхгүй. Бие организм дахь усны тэнцвэрт харьцааг хэвийн хэмжээнд барьж, хоргүйжүүлж, эрүүл байлгахын тулд шинэхэн жимс ногоо, эслэг агуулсан хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай болдог.
Тэгвэл үзмээр элгээ цэвэрлэх нэг ардын арга байдаг бөгөөд энэ нь элэгний сувгийг хялбархан цэвэрлэж болдог төдийгүй цөс ялгаралтыг дэмждэг.
Үзэм нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, ходоод гэдэсний замыг цэвэрлэж, хортой бодисоос ангижруулахаас гадна мөн элэгний үйл ажиллагааг хөнгөвчилдөг. Ийнхүү үзмээр элгээ цэвэрлэх нь ялангуяа элэгний сувгийг чөлөөлөхөд тустай.
Элгээ цэвэрлэхдээ үзмийг өдөр тутамдаа дангаар нь, ханд байдлаар, мөн төрөл бүрийн хоолонд хольж хэрэглэхэд тохиромжтой.
Уг цэвэрлэгээг баасан гарагт эхлэхэд тохиромжтой гэж үздэг тул баасан гарагийн өглөө атга үзмийг сайтар угаагаад, буцламгай усаар зайлаад, аягандаа хийж, үзмээ далд ортол буцалсан хүйтэн усаар дүүргээд өдрийн турш тасалгааны хэмд байлгана.
Дараа өдрийн өглөө буюу бямба гарагт нь үзмээ идэж, усыг нь уусны дараа дулаан газарт баруун талаараа 1.5-2 цаг орчим хэвтэнэ. Уг үйлдлээ 4 бямба гараг дараалан давтана.
Үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж үүний улмаас бие сульдан шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уух хэрэгтэй. Үзмэнд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис витамин их байдаг. Усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж дарж хандалж байгаад уувал илүү чанартай. Зарим хүмүүс үзмээ устайгаа хамт буцалгаж хандлах нь байдаг. Энэ нь буруу. Гэхдээ үргэлж үзэмний шүүс ууж болохгүй. Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой.
Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна.
Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж өнгөлөг уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.
Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж задалдаг аж . Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж.
Усан үзэм нь жинтээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадапшуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.