Төрсөн өдрөөр нь гоо сайхны мэс засал хийлгэж баярлуулдаг ээжүүд

images  Дэлхий дахинд гоо сайхны мэс засал ашиг сонирхолын улмаас  хүчээ авч байна. Солонгосын мэс заслын эмч Пак И Мин сүүлийн үед Хятад болон Солонгос бүсгүйчүүд европ төрх царайг дуурайж  давхраа, эрүү, хамар, шанаа, нүүрний хэлбэрээ  ихэнхдээ засуулдаг болсон.

Манай эмнэлэг өдөрт 100 гариу хүнд үйлчлүүлдэг. Харин үйлчлүүлэгчдийн ихэнх нь Хятадын иргэд байдаг ба тэд жижигхэн нүд бас нүүрний хэлбэр, эрүүгээ их засуулдаг гэв. Жижигхэн нүдтэй эмэгтэйчүүл ихэнхдээ царай муутай байдаг учир нүдээ засуулахад л өөрчлөлт ордог гэжээ.

Тэрээр хятад охидоос юуны учир мэс засалд орох болсон тухай асуухад, тэдний ихэнх нь  хөөрхөн болоод баян хүнтэй суух зорилготой гэж тайлбарладаг гэв.  Хүн ам олонтой томоохон улс оронд өрсөлдөөн их байдаг ба тэдгээрийн нэг шалгуур нь гадаад үзэмж юм. Энэхүү шалтгаан нь хүмүүсийг  гоо сайхны мэс засал хийлгэх шийдвэр гаргахад нөлөөлдөг хамгийн том шалтаг аж.

Солонгосчууд бол энэхүү үзлийг ихээхэн дэмждэг бөгөөд “бид өрсөлдөөнт нийгэмд амьдарч байна сайхан харагдах их чухал” гэж хэлдэг ажээ. Тийм ч учраас Солонгос ээжүүд хүүхдийнхээ төрсөн өдрөөр гоо сайхны мэс засал хийлгэж баярлуулдаг байна. Мөн Солонгос хүүхдүүдийн хувьд Англи хэлээр ярьж сурахад нь хэлний доод булчин садаа болдог гэсэн ойлголттой байдгаас хэлнийхээ доод хэсгийн булчинг мэс заслын аргаар тайруулдаг байна.

ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …