Хумсаараа ямар өвчтэй болохоо шинжиж болно

12544

 

Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна. Та одоо хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болох нь ээ?

 Настай хүмүүс ихэвчлэн цайвар өнгөтэй хумстай байдаг байна.

Цайвар хумстай хүмүүс: Цус багадалтай, зүрхний дутагдалтай, чихрийн шижин, элэгний өвчин болон хоол тэжээлийн хомсдол  гэсэн эмгэгүүдтэй  байх магадлалтай.

Цагаан хумс – энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг.
Шар хумс – Хумс нь шарлаад зузаарсан байдаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчсөн байх магадлалтай.
Хөхдүү хумс – Бие махбодид хүчилтөрөгч дутагдасний шинж тэмдэг гэдэг бөгөөд хөхдүү хумстай бол уушигний үрэвсэл өвчинтэй байна.
Долгионтой хумс – хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй
Хагарсан гэмтсэн хумс – бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг
Нимгэхэн үл ялиг нугалаастай хумс – хумсний эргэн тойрны арьс нимгэн улаан байвал чонон хөрвөс өвчний шинж байдаг.
Хумсан дундуураа хар зураасан өнгөтэй – энэ ихэндээ арьсны хавдарын үед илэрдэг байна.

Эх сурвалж: www.budda.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …