НӨАТ-н баримт баталгаажуулалт өрхийн амьдрал руу “хошуу” дүрж эхэллээ

НӨАТ-ын баримт гэх ойлголт энэ оны эхнээс хүн бүрийг “баримтжуулж” сургаж эхэлсэн. Гэхдээ алдаатай оноотой зүйл их байх юм. Өчигдөрхөн гэр бүлийн гишүүдийнхээ баримтыг өөр дээрээ бүртгүүлбэл гэмт хэрэг болно гэх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ? Гэр бүлийн хэн нь ч худалдаа хийж болно гэхдээ баримтыг нь бүртгүүлж болохгүй, ойлгомжгүй логик. Жишээ нь: Жирийн нэг өрхөд ээж, аав, эмээ, өвөө, хүүхдүүд нь байна хэмээн тооцоолоё. Аав, ээж хоёр лизингээ төлөх гэж “ухантаад” юун тэр баримт бүртгүүлэх дээрээ тулж ажиллана.76fa8b26106da0427b0db77da3bca16c

Хүүхдүүд үрээр босч хичээл сургууль гэсээр баримтны араас “хөөцөлдөх” зав гарахгүй. Энэ гэрт дэлгүүрээс  хэрэгцээт зүйлсээ авах хүн бол эмээ, өвөө хоёр л үлднэ. Гэтэл хөгшчүүд насаараа интернет, ухаалаг утаснаас хол амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэд яаж баримтаа бүртгүүлэх вэ. Эсвэл гэрийн бүртгүүлэхгүй байгаа гишүүдийг нь ялгаад сургалтанд суулгаад өгөх “тэнхээ” татварынханд байгаа хэрэг үү.

 

 Гааль, татварын ерөнхий газрын үзэж байгаагаар худалдан авсан толооноо өөрсдөө сугалаа болгон хийх ёстойн байна. Үнэндээ энэ бүтэхгүй. Жишээ нь утасны сүлжээ ч муу барьдаг хотын захын хорооллоор “юун интернет” битгийхэл талонгүй үйлчилгээ ч их бий. Тэгвэл хүвь хүмүүсийн хоорондын наймаа, нийтийн тээврийн үйлчилгээ, такси үйлчилгээ гээд хүний гараас гарч байгаа мөнгө бүрийг талонтой болгох шаардлагатай байна. Дараа нь гэр бүлийн хэн интернет, мессэж мэдэж байгаа нь баримтаа бүртгүүлэг л дээ.

download

Зарим дэлгүүрүүд талон хэвлэдэг цаас дууссан хэмээн иргэдэд талоныг нь өгөхгүй гаргаад өөрсдөө их хэмжээгээр хэвлэн баримтжуулдаг гэх мэдээлэл гарч байсан. Эхлээд нөат-ийн баримттай холбоотой бүх асуудлыг “төгс” цэгцлээд дараа нь айл гэрийн амьдрал руу “өнгийвөл” яасан юм бэ. Эдийн засаг элгээрээ хэвтэж айл өрхүүдийн хэрэглээ хумигдаж, хоёр дагч хэрэгцээ болсон интернет, нэгж зэргийг танаж байхад “татварынхан” нэмж дарамт үүсгээд байна. Шинэ зохиосон “эрхэм хүндэт нөат” –с болж зарим айл өрх “тусгаар тогтнож” байгаа сурагтай. Зарим иргэд гэр бүлээ авран үлдэхийн тулд нөат-ын баримтыг бар цэнгээний газраар үйлчлүүлчихээд авдаггүй явдаг байхад зарим нь нөат-ын баримт барьж үзээгүй иргэд ч зөндөө бий. Эхлээд захын хорооллоо бүгдийг нь нөат-жүүлэе, дараа нь нийтийн тээврээ нөат-жүүлье, наймаа эрхлэгчдийг хамруулая дараа нь иргэдээсээ чи баримтаа баталгаажуул, чи боль хэмээн шаардая татварынхаан.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …