ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн судалгааны жагсаалтыг авахаар тохиролцов

a0d1907e98b2ed5ba9a40e916f3816e8Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын  комиссын 19-р хуралдааны шийдвэрийн дагуу “1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайлан”-г Монголын талд шилжүүлэн өгөх асуудлаар Уул уурхайн яамны төлөөлөгчид энэ сарын 14-20-ны өдрүүдэд  Москва, Санкт-Петербург хотуудад албан томилолтоор ажиллан, холбогдох яам, байгууллагуудын удирдлагуудтай уулзаж ажиллалаа.

Энэ үеэр “Росгеологи” фондод хадгалагдаж буй архивын материал, хадгалагдаж буй судалгааны тайлангийн жагсаалттай танилцан судалгаа хийж, хоёр орны Газрын хэвлийн Ажлын хэсгийн хуралдааныг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яаманд зохион байгуулж тайланг хүлээн авах нөхцлийг эцэслэн тохирлоо.

Ингэснээр олон жил шийдэгдээгүй байсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, ОХУ-ын “Росгеологи” фондын бүх салбаруудад  хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой судалгааны тайлангуудийн нэгдсэн жагсаалтыг гарган нягтлан, шүүж АМГ-ын Геологи мэдээллийн төв архивын санд шилжүүлэхээр болов. Эдгээр тайлангуудыг хүлээн авснаар Монгол орны геологийн шинжлэх ухааны судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж улмаар эрдэс баялаг, ашигт малтмалын сангийн судалгааг арвижуулж, уул уурхайн салбарт  хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг бүрдүүлэх юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …