Өдрийн ядаргааг өдөрт нь тайлах хэрэгтэй

40548-06042015-1428297413-182910506Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримт­лагдсаар байгаад ар­хаг ядаргаанд хүргэдэг. Хүн зөвхөн хаврын цагт л ядар­гаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын турш л ядар­даг. Харин хаврын цагт агаа­рын да­ралт, улирлын онц­логоос хамаарч хэт ядарсан хүмүүс энэ үед эмзэг болдог. Өдрийн цайнд орсны да­раа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төв­лө­рөхгүй, ажлын бүтээмж мууд­даг шинж тэмдэг ихэнх хү­мүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэ­сэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин но­зоор­лын байдалтайгаар ажил­ласаар ажлын цагаа дуус­гаад гэртээ очиход бие сул­байж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар бай­вал танд ядаргаа хуримт­лагдаад л байх болно.

Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайл­барлаж байна. Ядарч сульдсан махбод ямар ч дарх­­лаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулж байна.

Гэхдээ ядаргааг дардаг, тайл­даг шилэгдсэн цор ганц аргыг аль ч оронд олоогүй байгаа юм. Юу­наас болж ядрав гэдгээсээ хамаарч ядар­­­гааг дийлэх олон чиг­лэлийн янз бүрийн арга бай­даг.

ТА ЯДАРГААНД ОРСОН УУ?

Ядаргааг ерөнхийд нь бие махбод, сэтгэл хөдлөлийн гэсэн хоёр шалтгаанаас үүдэл­­­­тэй гэж ангилдаг.

Оюуны хөдөлмөр эр­хэл­дэг, өдрийн турш бичиг, цаас­тай но­цолдож, компью­терийн ард удаан суудаг хүмүүс стресст орохдоо амархан. Тэд хөдөлгөөн, агаарын ду­таг­­далд ажилладаг нь ядрах үндэс нь болдог. Энэ нь даам­­­­жирсаар хүзүү мөр нь хөших, тол­гой өвдөж, нүд чилэх, гар, хөлийн шөрмөс татах гэх эмгэгүүдтэй болж, тэр нь даамжирсаар архаг ядар­гаанд хүргэдэг.

Та олон цагаар ажилла­даг уу, хийж буй ажлаасаа уйдаж байна уу, тогтмол цагт хооллохгүй байна уу, жижиг гэлтгүй зүйлд уурлаж бухим­даж байна уу, сэтгэл гутрах, түгших мэдрэмж төрж, ирээ­дүйнхээ төлөө санаа зовдог болсон уу, нойрон дундаа эсвэл өглөө эрт сэрж байна уу, хар дарсан зүүд зүүдлэх тань ихэссэн үү, биеийнхээ аль нэг хэсгээр таргалж бай­на уу. Эдгээр шинж тэмдгээс илэрвэл та ядаргаанд орж эхэлжээ.

Харин архаг ядаргаанд орсон хүний нойр нь хулжиж, яльгүй зүйлд амархан уур­лаж, уцаарлаж, дуу чимээ бүхэн яршигтай санагдаж, халуун хүйтнийг хэт мэдрэх болж, заримдаа шөрмөс нь татаж, толгой эргэж, огиудас хүрч, хоолны шин­гэц муудаж, ирээдүйг бүрхэг бар­гараар төсөөлж, бэлгийн дур хүсэл буурч, гэнэт бие засмаар санагд­даг.

Ядаргааны шинж тэмд­гүүд их бага хэмжээгээр илэр­вэл яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.

ЯДАРГААГ ХЭРХЭН ТАЙЛДАГ ВЭ?

Компьютерийн ард 15-20 суу­чихаад хэдхэн минут босч, цонхоор алсыг харах, шингэн зүйл ууж, дасгал хөдөлгөөн хийж суниах, эсвэл гадагшаа гарч салхилах зэргээр ажлын байран дээр байх­даа ядра­хаас сэргийлж болно. Хэрэв энэ мэт алхам тутамдаа ядар­гаанаас салах, сэргийлэх арга хэрэглэхгүй бол нэг л өдөр архаг ядаргаанд орж мэднэ.

Ядаргаа тайлах дараахь хэдэн аргыг эмч нар зөвлөж байна.

Цөөхөн нэр төрлийн хоол идэхээс зайлсхийж, олон төрлийн янз бүрийн өнгө үзэмжтэй хоол хэрэглэж байх. Хангалттай унтаж амрах. Үргэлж гэгээн сайхан зүйл мөрөөдөж, инээмсэглэж, най­зууд, хамт олонтойгоо хөг­жил­тэй байх. Өглөө босоод цонхоор ч болтугай мандаж буй нар руу харж, өөрийгөө нарны дуусашгүй эрчмээр цэнэг­лэгдлээ хэмээн төсөө­лөх, бай­галийн үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалж, голын эргээр алхах, эрүүл хоололтыг сонгож, долоо эсвэл арав хоногт нэг өдөр нь махан бүтээгдэхүүнээс тат­гал­заж сурах, жимс жимсгэнэ, ногоо, дарх­лааг тэтгэх хүнс­ний нэмэлт бүтээг­дэхүүнийг эмчийн заавраар, до­лоо хоногт нэг удаа нийтийн бү­жигт явах. Эдгээр энгийн аргаар ядар­гааг хялбархан тайлж болно.

Эмч нар ядаргааг тайлах, түү­нээс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол спортоор хичээллэх юм гэж зөвлөлөө. Өөрийн дуртай спортод до­лоо хоногт ядаж хоёр удаа цаг гаргавал ядаргаанаас сэргийлнэ.

Дэлхийн эрүүл мэндийн бай­гуул­лагаас явуулсан су­дал­гаанд ядаргаанд өртдөг­гүй, стресст ор­доггүй хүмүүс бол тамирчид гэжээ. Тэд бэлт­­­гэлийн явцад бүхий л бие, булчин шөрмөсөө ажил­луулж, дотоод сэтгэлдээ бай­гаа бухим­дал, стресс зэргээ хөлсөөрөө гадагшлуулдаг аж. Иймээс тамир­чид дунд амиа хорлох явдал бараг­тай бол гардаггүй гэнэ.

Гэр орон албан тасал­гаан­даа цэцэг тарих, зун ха­шаандаа ногоо тарьж, хүлэм­жинд өргөст хэмх, улаан лооль ургуулж, арчилж, тор­дох нь ядаргаа тайлах, сатаа­рах сайхан боломж гэнэ. Хүн ямар нэгэн зүйлд сэтгэлээсээ татагдан, тэр зүйлийнхээ төлөө өөрийгөө зориулж, эцэст нь үр шимийг нь хүртэх нь хамгийн том аз жаргал, амжилт байдаг. Ийм боло­хоор цэцэг тарьж, ногоо ургуу­лах ядар­гаанаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Насанд хүрсэн хүн хоногт 6-8 цаг унтахад хангалттай гэдэг. За­рим хүмүүс амарч байгаа нь энэ гээд үд хүртэл унтах нь бий. Олон хоног ингээд унтаад байвал амрах биш эсрэгээрээ ядаргаанд ордог байна. Японы судлаа­чид “Хүн их унтсанаараа биш, дуурь хэр их үзсэнээрээ ядаргаагаа тайлдаг” гэж үз­жээ.

Ядаргаанаас гарах нэг арга зам бол урлаг. Уран зургийн үзэсгэлэн сонирхож, дуурь, бүжгэн жүжиг үзэх нь дээд зэргийн амралт болдог байна.

ЯДАРГАА ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ АРГУУД

Монголчууд хэт хотжиж байгаа нь уламжлалт ахуй, заншлаа гээ­хэд хүрээд бай­гаа билээ.

Зоогийн газрууд хийцтэй, банш­тай, борцтой цайгаар үйлчилдэг боловч уламжлалт аргаар хийгээ­гүй болохоор ийм цайнуудын ид шидийг өнөөгийн хотын залуус бараг мэддэггүй.

Бидний өвөг дээдэс ядар­гаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар бу­даа­тай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг бай­сан. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядар­­­­гаанд орсон хүнийг утаа­гаар нь утдаг.

Мөн таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайл­даг. Шөл, цайг ядаргааг тай­лахад ихээр хэрэглэдэг бай­сан. Цулхир, хал­гайн үр, хони­ны толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм­ самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төр­лийн цайгаар ядаргааг тайл­на. Эдгээр цайг одоо ч хөдөө­гүүр хаврын цагт чанаж уудаг хэвээрээ.

Уламжлалт аргаар ядар­гааг хоол ундаар ийн тай­лахдаа хам­гийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламж­лалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой гэдэг.

Харин орчин үед ядаргаа тай­лах, эрч хүч оруулж, тол­гой сэргээх зорилгоор янз бүрийн арга хэ­рэглэдэг. Тэд­ний заримаас сонир­хуулъя.

-Унтахынхаа өмнө нэг хал­­бага зөгийн бал идэх

-Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу

-Оюуны хөдөлмөр эр­хэлж, амар­хан ядардаг хү­мүүс фос­фороор баялаг хүнс­ний бүтээг­дэхүүнүүд болох хушга, газрын самар, буйл­сын самар, вандуй, цурхай загас идэх

-Бие хөшөөгөөд нозоо­роод байвал зөгийн балтай бүлээн сүү уу.

-Ядаргаатай тэмцэх нэг сайн арга бол усан эмчилгээ. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шүрших. Толгой, цээж, чихээ хүйтэн усаар шавших. Ун­тахын өмнө тайвшруулах ув­дистай ургамлын хандтай ваннд орох. Эсвэл хөлөө 42 хэмийн ха­луун усанд дүрэх. Усан бассейнд хичээллэх.

-Ядаргаа тайлах бас нэг арга бол хөлөө халуун бү­лээн, давстай усанд дүрэх юм.

-Мөн ядаргаа тайлах ил­лэг хийлгэх.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …