8-12 насны баатарлаг хөвгүүд галаас хүний амь аварчээ

1b466bba7ae4566141648168c0179ff98-12 насны хүүхдүүд галаас хүний амь аварсан сайхан мэдээг хүргэж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын албанд 2016 оны 03 сарын 27-ны өдрийн 15 цаг 17 минутад Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг иргэн З.Батбаяр өгчээ.

Дуудлагын дагуу очиход 5 ханатай монгол гэрт гарсан галыг 8-12 насны 4 хүү бяцхан биедээ баймгүй зориг гарган галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг, гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байжээ.

Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд нь хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна. Энэ үед салхины хурд 9-14 мс байсан аж.

Дуудлагаар Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн онцгой байдлын дэслэгч С.Ганболд захирагчтай 1-р салааны 1-р тасаг галыг бүрэн унтрааж дараагийн шатны албан тушаалтанд шилжүүлсэн байна.

02a291ae77353ab910c7db08dc64d86c

эх сурвалж: today.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …