Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ

uer   2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дундаж түвшинг 40-45 см, Хянганы уулсаас усжих Халх голын адаг, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна. 8 дугаар сарын 2-ны өдөр Туул гол Улаанбаатар хот орчмоор усны түвшин хоногтоо 15 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэнэ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарч орох хур борооны эрчимшилээс хамаарч гол, мөрний усны түвшин нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур, орчны хүрээлэн

Ус судлалын сектор

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …