Говь-Алтай аймгийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид албан тушаалын хэргээр шалгагдаж байна гэв

govi-altai-1 Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нарын хүмүүс Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа аж.

А.Дэлгэржаргал, Ж.Ганбат, Б.Энхтүвшин нар нь орон нутгийн хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал, эрх ашгийн төлөө хуульд нийцүүлэн ажиллана гэж ам тангараг өргөж, өнөөгийн энэ “сэнтий”-дээ суусан байлтай. Гэвч албан тушаалд очмогцоо амлалтаа умартаж, нийтийн бус өөрийн эрх ашгийн төлөө аж ахуйн нэгж, иргэдийг хохироож байгаа нь харамсалтай. Энэ бол Монгол Улсад “Засаглалын хямрал” гэгч зүйл нүүрлээд доод цэгтээ тулж байгаагийн тод илрэл хэмээн нутгийн иргэд бухимдаж байна.

Эдгээр эрх мэдэлтнүүд уул уурхайн нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр аж ахуйн нэгжүүдээд татвар татаас авч, улмаар албан тушаалаа ашиглан, гаргасан шийдвэр захирамжаа өөрчилж, залилан мэхэлдэг гэдгийг эх сурвалж хэллээ. Ийм үйлдлийг энгийнээр албан тушаалаа ашигласан, санхүүгийн залилан ч гэж хэлж болох юм.

Ийм л хүмүүс орон нутгийг удирдаж, нийтийн төлөө бус өөрийн, хувийн эрх ашигт нийцүүлэн тушаал, захирамж гаргаж, иргэдийн ААН-үүдийг хөлдөө чирч байна. Ер нь аймгийн сумын удирдлагууд ААН-үүдээ эрх мэдлээ ашиглан дарамтлах, хөрөнгө мөнгө нэхэх явдал байсаар л байна. Цаашид энэ янзаар л байх уу. Эсвэл төрийн байгууллага чин шударгаар түмэндээ үйлчилж, энэ мэт ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс төрөөс ангид байхыг гагцхүү Авлигатай тэмцэх газар шийдэх биз.

Амар

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …