Арслан зааны үлдэгдлээс “нэн эртний виагра” олджээ

Владимир Лаговскийн “Тайны мир Анубиса” сэт­гүүлд гарсан нийтлэлийг хүргэж байна.

zaaanБританийн “The Daily Mail” сонин нэгэн хачир­хал­тай туршилтын та­лаар мэдээлжээ.  Уг  тур­шилтын үр дүнг сонины зүгээс жинхэнэ сенсааци хэмээн зарласан байна. Гэхдээ анх сонсоход хэн ч үүнд үнэмш­мээргүй мэт.

АНУ, Япон, Оросын эрдэмт­дийн баг Якутад арс­лан зааныг хувилах зорил­гоор малтлага хийжээ. Энэ үеэрээ тэд шинжлэх ухаанд тайлагдаагүй, мөнхийн цэв­­дэгт хөлдсөн бак­­­тери ил­рүүлсэн байна. Уг бак­териа халааж, үржүүлэн, лабо­раторийн  оготнод тарь­тал өнөөх оготно залуужаад зогсохгүй бэлгийн чадвар нь эрс сайжирсан гэнэ.

Энэ талаар туршилт явуулсан Тюмений шинж­лэх ухааны төвийн мэргэ­жилт­нүүд “Зарим хөгшин оготнуудын биеийн чалх сайжирсан. Харин хүнээр яривал 70 хүрч байгаа эмэг­чин амьтад үр төлөө  гаргаж эхэлсэн” гэжээ. Тэгэхээр энэхүү гайхалтай бак­терийг “нэн эртний виагра” гэж нэрлэж болох бус уу.

ОХУ-ын Геологи, эрдэс баялгийн шинжлэх ухааны доктор Анатолий Брушков “Энэхүү бактери хүнийг за­луужуулж, сексийн идэвх­тэй үеийг нь уртасгаж чадна гэж бид найдаж байна. Оготно, шавжинд хийсэн тур­шилтууд ийм найдвар тө­рүүлж буй юм” гэжээ.

 100 хүртлээ чалхтай байх боломжтой

Түүнчлэн Брушковын мэ­дэгдсэнээр дээрх малтлагыг Якутын Алдан голын сав газраар хийсэн гэнэ. Харин шинэ төрлийн бактери зөв­хөн арслан заанд төдийгүй үсэрхэг хирс, сэлмэн шүдэт бар,  агуйн арслангийн үл­дэгд­­лээс ч олдсон байна.

Биологийн шинжлэх ухаа­ны дэд эрдэмтэн Андрей Субботин “Ойролцоогоор 20 мянган жилийн өмнө эрс хүйтэрсний улмаас энэ бак­тери тэр чигтээ царцжээ. Хариуд нь бактери бие ор­га­­низмаа хөлдөж үхэхээс сэр­гийлж, криопротектор хэ­мээх бодис ялгаруулж байсан” гэв.

Энэ бактерийг 3-5 сая жилийн өмнө бий болсон гэж эрдэмтэд таамаглаж бай­на. Гэсэн хэдий ч уг би­чил биет дулаанд эрс хур­дан өсч, үрждэг аж. Тий­мээс туршилтын оготнод бак­терийг тарьж үзвэл яасан юм бэ гэсэн санаа төрсөн гэнэ. Эндээс л жинхэнэ сенсаци үүсчээ.

Ялангуяа хөгшин, сул дорой амьтдыг амархан сэр­гээж байсан талаар ОХУ-ын биологийн шинжлэх ухааны доктор Людмила Каленова мэдээлсэн байна.

Лабораторийн оготны дундаж насыг 20 хувиар нэ­мэгдүүлж, үхэн үхтэл нь бэлгийн идэвхтэй амьдралд оруулсан  арслан зааны  үеийн  энэхүү  бактерийг хүнд хийвэл яах бол. Эрдэмт­дийн    тооцоолс­ноор хүний бэл­гийн амьд­ралыг 100 нас хүртэл нь идэвхтэй байлгах боломжтой гэнэ.

Энэ талаар Оросын шинж­лэх ухааны академи су­далж байгаа аж.

 Э.Мөнхзаяа

Санал болгох мэдээ

“Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …