Жессика Симпсон “огцом томорсон” хөхөөрөө гайхуулжээ


Жүжигчин, дуучин Жессика Симпсоны хөх дэлэн гэнэт томроод эхэлсэн билээ. Тэгвэл саяхан Мексикийн аялал жуулчлалын Каба Сан Лукас хотод авсан түүний гэрэл зургууд цахим сүлжээнд тавигдсанаар од бүсгүй үнэхээр хөхөө томруулах ажилбар хийлгүүлсэн гэдэг нь тодорхой болжээ.

35 настай жүжигчин бүсгүй гуалиг, цэх шулуун биетэй харагдсаны дээр түүний нарийхан бэлхүүс үлэмж том хөхтэй нь харьцуулбал улам нарийхан харагдаж байлаа. Хоёр хөх нь усны хувцасны цаанаас бултайж гарах нь холгүй байсан гэнэ.

Энэ цочирдмоор гэрэл зургуудыг сэтгүүлчид пластик мэс засал хийдэг хүмүүст шинжлүүлэхээр өгчээ. Тэгтэл пластик мэс засалч эмч Лайл Бэк “Энэ бүсгүй үнэхээр 38 ЕЕ хэмжээтэй хөхтэй болжээ. Үнэндээ бол ийм нарийхан, турьхан бүсгүй тийм том хөхтэй байж боломжгүй. Олон түмний анхаарлыг өөртөө татах хэдий ч спортоо хаясан тамирчин шиг л харагдаж байна” гэж хэлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …