Амралтын өдрүүдэд 16 ослын улмаас нэг хүн нас барж, 23 хүн гэмтлээ

2016 оны 4 дүгээр сарын 02, 03-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 498 авснаас зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна.

66fa90c78e6885b69111354e8b7d8d44

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 23 хүнд хөнгөн гэмтжээ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 8, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СХД-ийн нутаг Баруун турууны давааны овооны хойд замд T.Estima маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 35 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.

Мөн ХУД-ийн нутаг Яармагийн III буудлын замд Т.Fielder маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Prius маркийн Н жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 57 настай эрэгтэй Н–г гэмтээж хэргийн газрыг орхиж явсан байна.

Эх сурвалж: Доргио.мн

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …