Зэрлэг амьтадтай төмөр хүлгийнхээ хурдыг сорихгүй байхыг хүсэв

Бөхөн, хар сүүлт, цагаан зээртэй тааралдахад унаа тэргийг гүйцэж, заавал урдуур хөндлөн гардаг нь тэдний биеэ хамгаалах арга юм. Ерөөсөө хөлийн хурд өөрийг нь хамгаалах ганц боломж аж. Хэрвээ та хөдөө хээр явахад зэрлэг амьтад таарвал тээврийн хэрэгслийнхээ хурдыг сааруулан өнгөрүүлж байхыг хүсье.

1f0aa38190618f5b7d932ca03fb2e243_x3

Учир нь таны төмөр хүлэг хурдлах тусам тэд амь тэмцэж давхина. Өөрийгөө хамгаалах үүднээс хурдлаад л байна. Гэвч таны төмөр хүлэг цуцахгүй, тэд мах цусанд төрсөн амьд бие тул эцэх нь дамжиггүй. Бие нь хөших, шөрмөс нь татах зэргээр өөрийгөө хамгаалах чадваргүй болж үхэх аюул тулгарч болзошгүй тул тэдний хурдыг шалгахгүй байхыг хичээнгүйлэн хүсье!

Эх сурвалж: Munkh Photography

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …