Өнөөдөр аргын тооллын дөрөвдүгээр сарын 4-ний өдөр. Жил бүрийн хаврын энэ өдөр ханш нээж ичигсдийн түрүүч ичээнээсээ гарна. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь гэж зурхайн номд бичжээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд vед, аргын буюу нарны зурхайн дөрөвдүгээр сарын 4-6-нд тогтмол эхэлдэг.
Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай, энэ улирал эхэлмэгц огторгуйн тоос арилан цэлмэж, анхны солонго татаж, морин хараацай шувуу ирдэг гэнэ. Энэ өдөр амьд байгалийн алив амьдрал сэргэж хорхой шавьж хөдөлж, ичсэн тарвага зурам нvхнийхээ ам уруу харж хэвтэнэ. Дорно зvгийн ард тvмэн ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн бэлгэшээн дээдэлж зул өргөж буян үйлддэг заншилтай. Харин өвөг дээдсийнхээ шарил онгоныг хvндэтгэн тахих нь Хятад зүгээс улбаатай заншил аж. Энэ өдөр зул өргөх нь цаглашгүй их тустай хэмээн бурхны сударт өгүүлсэн байдаг.
эх сурвалж: news.mn