Согтуу жолооч хүн мөргөөд, ослын газраас зугтжээ

 Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 498 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  16 бүртгэгдэж, 1 хүн нас барж, 23 хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 8, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 3 хүүхэд өртсөн.Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2 хүүхэд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 121 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал, СХД-ийн нутаг Баруун турууны давааны овооны хойд замд T.Estima маркийн авто машины  жолооч Х нь явган зорчигч 35 настай эрэгтэй хүнийг мөргөж амь насыг нь хохироосон.

ХУД-ийн нутаг Яармагийн 3-р буудлын замд Т.Fielder  маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Prius маркийн Н жолоочтой авто машинтай мөргөлдөж  жолооч 57 настай эрэгтэй Н-г гэмтээж хэргийн газрыг орхиж явжээ.

эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …