-Тариалалтын бэлтгэл ажил хэр явж байна вэ?
-Хаврын тариалалт хаяанд иржээ. Тиймээс тариалан эрхлэгчид дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа байх. ХХААЯ-ны зүгээс 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргуулж, хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Ингээд Хөгжлийн банкны Зээлийн хорооны шийдвэр өнгөрсөн сарын 31-нд гарч эхний ээлжид 25 тэрбум төгрөгийн зээл гаргахаар тогтжээ. 100 тэрбум төгрөгийн зээлийг нэг га-д 350 орчим мянган төгрөг байхаар тооцож олгодог. Тиймээс энэ удаад ч мөн ялгаагүй аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй олгоно. Манайд бүртгэлтэй бүх аж ахуйн нэгжийн нэрсийг арилжааны банкууд руу явуулна. Арилжааны банкууд судлаад, шалгуурыг бүрэн давсан тариаланч зээл авах боломжтой болно.
-Ямар банкаар олгох вэ?
-Эхний найман сард үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх, жилийн 12.5 хувийн хүүтэй зээлийг Худалдаа хөгжил, Голомт, Хаан банкаар дамжуулан олгоно. Энэ зээл хоёр жилийн хугацаатай байх юм. Энэ долоо хоногоос ААН-үүд банкинд очиж зээлийн чадамжаа судлуулах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр хаврын тариалалт эхлэх боломжтой болно гэж үзэж байгаа.
-Тариаланчдад үзүүлдэг тусламж, урамшууллыг энэ жил хэрхэн олгох вэ?
-Тариалангийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлдэг уламжлалт дэмж лэгүүдийг өнгөрсөн оны-хоос бууруулахгүй олгохоор төлөв лөсөн. Тухайлбал, энэ оны тариалалт, уриншболовсруулалт, ургац хураалтын ажилд нийтдээ 5.5 мянган тонн шатахууныг 50 хувь, 7.9 мянган тонн, нийлмэл бордоог 75 хувь, ургамал хамгааллын бодисыг 10-30 хувийн урьдчилгаатай олгож байгаа. Нийлбэр дүнгээр үрийн буудайг оролцуулахгүйгээр 20.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлтэй нөхцөлөөр олгохоор шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн оны ургацаас гурил үйлдвэрлэлд хүнсний буудай нийлүүлсэн 608 аж ахуйн нэгж, иргэдэд дөрөвдүгээр сарын 20-ны дотор багтааж мөнгөн урамшууллыг олгоно.
Эх сурвалж: Unen.mn