Сайн мэдээ: Хотоос очсон эмч нар долоон настай хүүгийн амийг аварчээ

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын сум дундын эмнэлгийн хамт олон болон долоон настай Б.Түмэнбилгүүдэй  хүүгийн эцэг эхээс хүүгийнхээ амийг аварсан алтан гартай эмч нарт талархал ирүүлжээ . Энэхүү захидлын дэлгэрэнгүйг хүлээн авна уу.

da55cf15297212f3e78e2b994f1da6e4da61fd97

Баянхонгор аймгийн Баянцагаан суманд мориноос унаж толгойн чамархайн хэсэг цөмөрч амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан 7 настай хүүд ГССҮТ-ийн мэдрэлийн мэс заслын эмч нар газар дээр ирж хагалгаа хийж амь насыг нь авран нэгэн гэр бүлд  аз жаргал авчирлаа. Багаараа ирж сэтгэл гарган мэргэжлийн өндөр түвшинд ажилласан мэдрэлийн мэс заслын эмч Содбилэг, унтуулагын эмч Ариунболд, Мэс заслын сувилагч Пунцагаа, унтуулагын сувилагч Мөнх-Үндэс, Жолооч Бүрнээ нартаа маш их баярласнаа илэрхийлж байна. Эзэмшсэн мэргэжлээ хаа ч байсан чадварлаг ашиглаж олон хүний амийг авран ажиллаж байгаа баг хамт олон та бүхнээр маш их бахархаж байна. Мөн ГССҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дарга Баттөгс эмчдээ маш их баярлалаа.
Баянцагаан сум дундын эмнэлгийн хамт олон, Б.Түмэнбилгүүдэй хүүгийн гэр бүлээс гэжээ.

эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …