Ц.Элбэгдорж гэх “Монгол Берия”

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр Төрийн ордонд мэдэгдэл хийж, “Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байна. Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг бол Ц.Элбэгдорж” хэмээн зарласан.

Түүний энэхүү мэдэгдлийн араас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хуудсаараа дамжуулан “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая”  хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэгвэл өчигдрөөс хойш олон нийтийн цахим сүлжээнд Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан иргэд хувийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлсээр байна. Үүний жишээ болгож Фэйсбүүкийн Монгол Тулгатан хуудаст нийтлэгдсэн иргэн Б.Мөнхтөрийн нийтлэлийг хүргэж байна.

****

Ц.Элбэгдорж гэдэг урвагчийн үнэн нүүр царайг өнөөдөр (2016-04-04) Н.Алтанхуяг албан ёсоор зарлалаа. Энэ үйл явдал их ач холбогдолтой гэж бодож байна.

“Хориодхон гэр бүл” гэж нэг үг яваад байдаг. Тэр Гэр бүлийн баяжих эх ундарга болсон ЭмСиЭс компанийн дампуурал нь дээрх “20-иод гэр бүл”-ийг барьц алдуулж , компаниа аврахын тулд илэрхий хүч түрсэн үйл ажиллагаа явуулж, эртний хань хамсаатнуудаа хүртэл шорон гянданд хорьж, харгислаж эхэлсэн тул улс төрийн тогоон дахь бусад бүлэглэлүүд “Элбэгдоржийн гар”-т хэрчүүлж амь алдахгүйн тулд арга буюу босч эхэлж байгаа хэрэг гэж харагдаж байна.

Хэрвээ ЭмСиЭс дампуураагүй байсан бол өдийд энэ хэд , чимээ аниргүй идсээр, хуваасаар цусалсаар байх байлаа. Гэвч шударга бус юм гэдэг дандаа ялагдаж байх тавилантай тул Монгол Улсын түүхэнд тогтсон хамгийн аюултай компанийн засаглал болох “ЭмСиЭс ба 20 гэр бүлийн Дэглэм” ийнхүү илчлэгдэж мөхөл рүүгээ дөхөж байна.

Ер нь асар их мөнгөтэй холбоотой хэрэг заавал дампуурч төгсдөг тавилантай тул , эрт орой хэзээ нэг цагт ингэх байсан, тэр л ёсоороо өнөөдөр Ц.Элбэгдорж гэдэг луйварчин үнэнд гүйцэгдлээ. Гургалдай болгон шувуу биш , харин араатан байж болохыг ийнхүү бид харав. Одоо энэ тэсрэлтэн дээр нь Н.Алтанхуягтай нэгдэх хэрэгтэй гэж би бодно. Эс тэгвээс Элбэгдоржизм буюу “ЭмСиЭс” гэдэг компанийн засаглалыг бид хэзээ ч дийлэхгүй болно.

Хэзээ нэг цагт ухаарч сэхээрдэг юмаа гэхэд Улс Монгол маань аль хэдийнээ урд хөршийн саварт тас базуулчихсан байх болно.

ЭмСиЭс-ийг бид 26 жил тэжээлээ. ЭмСиЭс гэдэг энэ аварга том мөнгөний машин Монгол улсын бүх л тендрийг хэмжээ хязгаагүй залгиж байсан юм. Зарим нэг хүмүүс ЭмСиЭс компанийг үндэсний үйлдвэрлэгч гэх боловч үнэн хэрэг дээрээ ЭмСиЭс-ийн мөнгөний бүх урсгал нь гадагшаа гардаг ба эдгээр бүх ашиг орлого нь ,хатуу хяналттай татваргүй байдлаар офшор дансанд байршдаг гэдгийг эх сурвалжууд хоёр жилийн өмнө нотолсон байдаг.

Үнэн хэрэгтээ Ц.Элбэгдорж бол ЭмСиЭс хэмээх энэ асар том мафийн зүгээр л нэг “Яргачин Лаврентий Берия” төдий юм. Монголоор бол Ногоон малгайт Жамбалдорж юм уу даа.

Түүнийг “ЭмСиЭс Мафи”-ийн синдикатууд санхүүжүүлж монголын төрд гаргасан ба ,тэрбээр энэ 7 жилийн хугацаанд бүх эрх мэдэл , шорон гяндангийн түлхүүрийг ЭмСиЭс-ийн жинхэнэ удирдагчдад атгуулсан хэрэг.

Бид ч энэ талаар дэндүү оройтож мэдсэн. Анх Оюутолгойн тухай тв-ийн эфирээр “Охиноо хадамд гаргасан. Одоо яагаад ч нэмэргүй ээ” гэж хэлэхэд нь эргэлзэж эхэлсэн монголчууд Мөнхбаясгалангийн өөдөөс харж суугаад “Таван Толгойг УИХ-аар хэлэлцэх хэрэггүй. УИХ алдаа гаргавал яах юм” гэж хэлэхэд нь түүнийг бүрэн таньсан билээ. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн ард томчууд нь буюу ЭмСиЭс Оджаргал, Оджаргалын ард ХонгКонгийн эзэн нь гэх мэт үргэлжлэх жагсаалт явах байх.

ЭмСиЭс-ийн жагсаалтад орох хүмүүсийг анх Н.Энхбаяр зарласан бөгөөд Н.Энхбаярыг шоронд хийсэн шалтгаан нь ч мөн ЭмСиЭс-тэй арцалдсан түүх юм.
Түүний араас Н.Алтанхуяг охинтойгоо хамт явчихаа алдсан бөгөөд ойрын өдрүүдэд Х.Баттулгыг бас явуулах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэн билээ.

Нэгэнт байдал иймдээ хурцдаж Ц.Элбэгдорж гэх “Монгол Берия” дэндүү их аюултай болоод ирсэн тул УИХ-ын дарга З.Энхболдоос өгсүүлээд Женко Баттулга, Н.Алтанхуяг нар зайгаа барьж, илэрхий тэмцэлдээд эхэлсэн тул Ц.Элбэгдорж Ардчилсан Намыг бутаргах ажлыг эхлүүллээ. Улмаар дотоод зөрчилдөөнийг нь хурцатгах гэж оролдсон боловч, аз болоход энэ нүүдлийг нь олж харсан Н.Алтанхуяг түрүүлж цохилт хийв. Одоо хүчний тал хятадаас холдож, монголчуудын талд шилжих шиг болов.

Гэхдээ тулаан дөнгөж эхний ганц сумаа тавилаа. Сонгуулиас өмнө дэндүү олон юм болно. Элбэгдорж, Баярцогт, Сайханбилэг нарт Цагдаа-Тагнуул- АТГ-Шүүх-Прокурор гээд Монголын бүх зуудаг ноход бий. Ийм том хүчийг нэг командан доор бөөгнөрүүлж чадсан хүн монголд үгүй юм.

Ийнхүү 2000 оноос хойш Америкт сурсан – Заалгасан бүх юмаа Монголчууд дээр туршиж , бүх хар хүчийг төвлөрүүлж чадсан асар том мафи унах тун ойртож байна. Ганцхан Ц.Элбэгдорж байна гэвэл том эндүүрэл.

Бидний өмнө Хятадын ХонгКонгийн тэрбумтан “Robert Kuok”-ийн албатууд, түүний тэжээвэр гөлөгнүүд зогсож байна. Би Н.Алтанхуяг гэдэг хүнийг ойроос ч болов харж байгаагүй. Гэхдээ одоо бол Монголчууд бид энэ хүний талд зогсоод Ц.Элбэгдоржийг унагаж чадвал ЭмСиЭс-ийн гол багана буюу шоронгоор айлгадаг нэг мангасыг нь унагаж чадна гэсэн үг юм. Тэр цагт бид ялалтанд нэг алхам ойртлоо гэж хэлж болно. Харин дараа нь бид аажмаар жинхэнэ шударга үнэнтэй нүүр тулах цаг ирнэ.

Одоо харин бидэнд одоогоор олдоод байгаа цор ганц боломж болох Н.Алтанхуяг , Х.Баттулга нарыг дэмжээд ЭмСиЭс-ийн мафийг ганхуулах хэрэгтэй байна.

Тэр цагт эргээд бид хүчирхэг болж сонгуулиа ард түмэн өөрсдөө хянаж чаддаг болно.  Явж явж Монголчууд бидний цор ганц аврал бол шударга хяналттай сонгууль юм шүү дээ. Та бүхэн санаа оноогоо бичээрэй. Одоо бол миний нүдэнд “Монголоо аврах алтан Боломж” нь энэ л гэж харагдаж байна.

Эх сурвалж: Монгол Тулгатан хуудас

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …