Золбин нохой, муур устгагч бууны сум алджээ

d12a9b305e4fc096big
Золбин нохой, муур устгадаг хүмүүс сум алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хороо Гадаад харилцааны яамны хашаанд Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн гэрээт анчин 27 настай Б нохой буудаж байгаад “Toyota рrius-20” автомашиныг оножээ. Устгалын ажилтнууд Галт зэвсгийн тухай хуулиар буу эзэмших гэрчилгээтэй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан байх ёстой аж. Гэвч сум алдсан иргэн галт зэвсэг ашиглах эрхгүй байжээ. Өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн Галт зэвсгийн тухай хуулиар буу шинээр эзэмшигч нь аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахаар заасан аж. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газраас сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
 Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …