Даварсан дарангуйллыг “царцаая”

Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын дарангуйлагчийн авир хэрээс хэтэрлээ. УИХ-ын чуулганы танхимд ангийнхаа 76-г дарамталдаг байсан тэрбээр эдийн засгийн форумын үеэр ард түмнээ “өвчтэй, солиотой”-гоор нь дуудаж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагасан. Одоо тэрбээр намын гишүүдээ “МАН руу орцгоо. Та нар шиг юмнууд надад хэрэггүй” гэсэн юм яриад явж байна. Ардчилсан намынхан олонхи болсноос хойш Монголын томоохон мега төслүүд царцаад байгаа. Мөн хэд хэдэн барилга байгууламжийн ажил ч царцаад байгаа.

Зүгээр үргэлжилж байсан ажлыг хамгийн сайн царцаадаг АН-ынхан энэ удаа намын даргынхаа даварсан дарангуйллыг царцаахгүй бол болохоо байлаа. Эхнээсээ ч бухимдлаа илэрхийлээд эхэллээ. Жирийн ард иргэд байтугай, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн АН-д итгэж, амьдралаа зориулсан намын гишүүд нь итгэл алдарч байна, эрх баригчдад… Ялангуяа З.Энхболд гэдэг хувь хүний араншин нь намын дарга байхад зохимжгүй юм гэдгийг ардчиллын алтан хараацайнууд хийгээд жирийн гишүүд нь ч яриад, хэлээд эхэлсэн байна.

Дээрээсээ ялзарч эхэлж байгаа АН-ын удирдлагад салхи оруулахгүй энэ байдлаараа сонгуульд оролцвол 2000 оны дүр зураг давтагдаж магадгүй. Явж явж З.Энхболдоосоо Н.Алтанхуяг нь намаа дориухан зангидаж, удирдаж байсан шиг санагдана.

 

Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …