Секси дуучнаас “улстөрч” болсон Нара мөрийн хөтөлбөрөө боловсруулав

10057_521235794601973_1489270305_n

Улс төрд хөл тавих гэж байгаагаа мэдэгдсэн биш магтаал шүүмжлэлээр ёстой л нэг “бөмбөгдүүлж” яваа дуучин Нара арваад жилийн дараа анх удаа бүтэн нэрээрээ дуудуулахыг хүссэн. М.Нарантуяа нэрээ олонд таниулж эхэлсэн дуучин бүсгүй эцэг эхээ магтан дуулж, улстөрч эмэгтйчүүдийн нэгэн адилаар үнэтэй брэндийн даруухан загварын хослол сонгоr8 сувдан гоёлоор гангарч буй.

Хөл хүндтэй байхдаа хүүгийнхээ эцгээс салсан түүний хувьд улстөрч болчихоод гэр бүл салалтын эсрэг хатуухан тэмцэж, өрх толгойлсон ээжүүдийн тоог бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулна хэмээн амлаж суусан. Тиймдээ ч ойрын хугацаанд мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж, тохилог оффист тухалсан шигээ секси төрхөө ажил хэрэгч эмэгтэйн дүрээр солиод байгаа.

Харин эрчүүдийн аазгайг хөдөлгөсөн секси хувцаслалт, эротик зургуудыг нь одооноос эхлээд харахаа больсонд харамсч суугаа фэн залуус нь түүний шинэхэн стилийг нэг их таашаахгүй байгаа сурагтай. “Улстөрч болчихвол нөгөө гоё хүүхэн маань намбатай “эмээ” нарын тоог нэгээр нэмэх нь дээ” хэмээн өөр зуураа шивнэлдэж яваа гэнэ шүү.

С.Цахиур

www.zone.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …