ХХАА-н сайд Р.Бурмаа Болгар улсын ХАА-н дэд сайдтай хүлэмжийн төслийн талаар санал солилцлоо

12968728_1057247617682726_1654683710_nХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэрээ Болгар Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Васил Грудевтэй уулзаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод баригдах хүлэмжийн төслийн талаар санал солилцлоо.

Энэхүү хүлэмж нь Евро стандартад нийцсэн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, услалтын автомат хяналтын системтэй баригдах юм. Мөн Монголын цаг агаарт тохирсон хүлэмжийн нарийн ногоог тариалах боломжийг нээж өгч байгаа юм.

12968637_1057247681016053_1548247438_n

Дэд сайд Васил Грудев, Хүлэмж барихад Болгарын талын техникийн шаардлага үзүүлэлтүүд хангагдсан, өөрсдийн хууль дүрмийн дагуу ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Мөн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хоёр орны мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагад үндэслэн, хоёр талаас хүчин зүтгэл гарган хамтран ажиллах нь зүйтэй хэмээн онцолсон юм.

12966804_1057247654349389_1961414665_n

ХХАА-н сайд Р.Бурмаа, Хөдөө аж ахуйн салбар дахь Болгарын мэргэжилтнүүдийн мэдлэг туршлагад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарал тавин хамтран ажиллахаа мэдэгдлээ.

12957273_1057247204349434_576230070_n

Уулзалтын үеэр, хоёр орны төлөөлөгчид жимс, хүнсний ногооны тариалалтад дэмжлэг авах, үрийн шинэчлэл хийх болон лизингийн үйлчилгээнд хамтарч ажиллах, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр оюутнуудыг Болгарт сургах, богино болон урт хугацааны сургалтуудыг явуулах, бизнесийн байгууллагуудын танилцах уулзалт зохион байгуулах зэрэг асуудлуудаар санал солилцсон юм.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …