Нүүрээ нуусан “Элемент” ХХК-ийн захирал З.Баярсайхантай яагаад өрсөлдөж болдоггүй гээч…

olloo_mn_1410742306_em-hog

 

Манайд эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдалыг устгах чиг үүрэг бүхий ганцхан компани бий. Энэ нь “Элемент” ХХКомпани юм. Тэднийх хувь хувьсгалын нийлсэн олон мянган эмнэлгийн хог хаягдалыг Улаанчулуутын хогийн цэгт устгал хийдэг цорын ганц эрх бүхий компани. З.Баярсайхан захиралтай тус компани 1996 онд анх машин засварын үйлчилгээ эрхлэн байгуулж байсан аж. Улмаар 1999 оноос эхлэн бүх төрлийн барилга угсралт, засвар, засал чимэглэл, сантехник, цахилгаан, инженерийн шугам сүлжээний угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэж эхэлсэн гэдэг.  З.Баярсайхан даргын нэгэн найз “чи арай том хараач” гэсний дагуу З.Баярсайхан 2005 оноос эхлэн Эрүүл мэндийн байгууллагуудын аюултай эрсдэлтэй хог хаягдал устгах үйлдвэрийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлж 2008 онд өөрийн хүссэн энэхүү ажлыг ЭМЯ-тай хамтран хийх болсон гэдэг. Ингээд 2009 онд ЭМЯ-наас зарлагдсан эмнэлгийн хог хаягдал халдваргүйжүүлж устгах тендэрт оролцон шалгарч 2010 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн албан ёсоор энэхүү үйл ажиллагааг явуулах болжээ.  “Элемент” ХХК-ийн захирал З.Баярсайханы “Элемент” компанитай өрсөлдөгч ямар ч байгууллага байхгүй. Уг нь зах зээлийн хуулиар өрсөлдөгчтэй байж аль нэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чанар сайжрах учиртай. Гэвч Монголд ганцхан өрсөлдөгчгүй монопол компани гэвэл  “Элемент” гэж болно. Яагаад монопол гэж үнэхээр мундагтаа юу гэвэл үгүй ч юм шиг. Ийн хэлэх учир нь З.Баярсайхан гэгч эр нэлээд зальтай нэгэн аж. Учир нь тэрээр үе үеийн Эрүүл мэндийн яамны сайд нартай эвсэн тохиролцоод өөрийн компанитай ижил төстэй үйл ажиллагаа явуулах гэсэн нөхдийг “нам дарж”,  эхнээс нь л томчуудтай тохиролцож тус салбараас “шахаж” гаргадаг сурагтай. МАХН-ын гишүүн түүний хувьд аль ч намын хэн гуайтай ч  үгсэн хувилдаж ямар ч тендерт ялалт байгуулдаг ганц чадвартай гэх юм. Тэрээр тус салбарт ноёлож буйн учир хүний ая эвийг эвтэйхэн олж “мөрөөр нь нэг алгадах” төдийд л хүссэн тендерээ өөрийн болгож чаддаг нэгэн гэлтэй. Тиймдээ ч өдий болтол өөрийн өрсөлдөгчгүй үйл ажиллагаа явуулж буй ч  жилийн зардалдаа 60 гаруй сая төгрөгийн санхүүжилт “цохиулж” авдаг сурагтай. Түүнийг хардах гол шалтгаан нь жил бүр  яамнаас гаргуулж буй мөнгөн дүндээ тохирох үйлчилгээг явуулж ард түмний эрүүл аюулгүй байдалд хэр анхаарч ажилладаг болох нь эргэлзээтэй байгаад юм.

                                                                                 Эрхэм зорилго

3939371

  Тус компани эрхэм зорилго, чиг үүрэгээ ихээхэн тодорхой бичсэн байна. Жишээ нь танилцуулага дээрээ буй доорх олон яамны хууль дүрмүүдийг мөрдлөг болгож ажиллаж байна гэжээ. Байгаль орчны тухай багц хуулиуд, Ариун цэврийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Эрүүл ахуйн хууль, Эрүүл мэндийн сайдын 2009 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 293 тоот тушаалаар батлагдсан “ Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох  стратеги, 2009-2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөө” болон Эрүүл Мэндийн Сайд, Байгаль Орчны Сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалаар  батлагдсан “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг цуглуулах, ангилах, тээвэрлэх, устгах заавар” Эрүүл мэндийн сайдын 2011 оны 03 сарын 23-ний өдрийн 93 тоот тушаал, Эрүүл мэндийн сайдын  2011 оны 05 сарын 03 өдрийн №158 тоот тушаал, Байгаль орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан  2011 оны 09 сарын 28 өдрийн №320  тоот тушаал, 2012 оны 05 сарын 17-ны өдрийн Хог хаягдлын тухай хууль болон  бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чиг үүргээ болгон мөрдөж ажиллаж байна гэсэн байна. Гэтэл “Элемент” компанийн үйл ажиллагаанд өмнөх жилүүдэд ч мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж учир дутагдалтай ажилладаг болохыг тогтоож тодорхой арга хэмжээ авч байсан.  Өнгөрсөн жилийн өдийд компаний захирал З.Баярсайхан дарга “бид алдаа дутагдалаа хүлээн авлаа. Хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэх болно” гэж амлалт өгсөн шүү дээ. Ихэд чамин үгээр эрхэм зорилгоо тодруулж бичсэн “Элемент” компанийн үйл ажиллагааны тухай цаасан дээр тодорхой бичсэн ч бодит байдал дээр “гурилддаг” тухай ч бидэнд мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл тэд Улаанчулуутын хогийн цэг дээр устгалд оруулах хог хаягдлыг бүрэн устгаж стандартын дагуу ажилладаггүй болох тухай ноцтой мэдээлэл дотны хүмүүсээс дуулсан юм. Тэдний ийн хайнга үйлдэлийн улмаас ямар аюул эрсдэл үүсэх тухай З.Баярсайхан түүний хамт олон мэддэг ч үл тоодог бололтой. Эцэст нь З.Барсайхан дарга “гоомой” зүйл хийж нэийг хохироож байгаа юм бол? Мэдээж “Элемент” ХХК нь яамнаас үйл ажиллагааны зардлыг гаргуулахдаа манайхан сайн ажиллаж байна. Биднээс өөр ямар ч газар энэ ажлыг гүйцэтгэж чадахгүй хэмээн бүх эрхийг гартаа аваад буй эрхэм З.Баярсайхан даргын тендерт хэрхэн шударга оролцдог болох тухай ч янз бүрийн мэдээлэл байна.  Ямартай ч энэ компани шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж ганцаар давуу эрх эдлэж жил бүр улсаас олон сая төгрөгийн зардал авдаг ч дэлхийн стандартад нийцэхүйц үйлчилгээг үзүүлдэг болох нь эргэлзээтэй байгаа юм. Энэхүү компанийн үйл ажиллагаатай танилцах хяналт шалгалт,  үнэлэлт дүгнэлт өгдөг олон газар бий ч тэдний ажлыг үнэнчээр дүгнэчих ямар  газар байна вэ?  Эцэст нь гэж хэлэхэд эрхэм З.Баярсайхан дарга болон “Элемент” ХХК-ийн тухай мэддэг хүн тун ховор юм.  Учир нь тэд эрх мэдэлтнүүдтэй л нүүр тулж наймаа хийдэг болохоос ард түмний аюулгүй байдлыг хамгаалж ажиллаж байгаагаа ил гаргадаггүй хамт олон бололтой. Нүүрээ нуусан эл компаний үйл ажиллагаатай танилцахсан.

Х.Баяраа

Ugluu-logo202

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …