Төрийн үйлчилгээний авто машинуудаар зочдод үйлчилнэ

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын зам тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 4-нд Зам тээврийн яаманд хуралдаж, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл болон бусад асуудлыг хэлэлцлээ.

1ea40e90f0c5b7008ece870ec67e085c_x3

Улаанбаатарт ирэх долоодугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг угтсан, дагалдах хурлуудын эхний арга хэмжээ болох уг уулзалт дөрөвдүгээр сарын 21-23-нд Төрийн ордонд болно. Одоогоор 32 орны 150 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд үүнд 5 орны парламентын дарга, 6 орны парламентын дэд дарга байгаа аж.

Уулзалтаар ирэх зочид, төлөөлөгчдөд үйлчлэх шаардлагатай 10 суудлын авто машин, 10 микро автобус, 10 дунд оврын автобусыг төрийн үйлчилгээний авто машинуудаас авч ашиглахаар болсон байна.

Уулзалтын үеэр төлөөлөгчдийн зам тээврийн аюулгүй байдлыг хангах үүднээс авто тээврийн шуурхай удирдлагыг Тээврийн удирдлага, хяналтын төвөөс хариуцаж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, Зам  тээврийн сайд М.Зоригт даалгалаа.

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хийгдэж буй тохижилтын ажил МХЕГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу үргэлжилж байгааг танилцуулж, дээд түвшний уулзалтын үеэр орон нутгийн нислэг үйлдэх Налайх дүүргийн Батлан хамгаалах яамны харьяа аэродромын бэлтгэлийг шалгахыг үүрэг болгов.

Эх сурвалж: Зам тээврийн яам

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …